“Жоомоо алах“ гэж байгаад “гэрээ шатаав“ гэгч болох вий Л.Энх-Амгалан сайд аа “Жоомоо алах“ гэж байгаад “гэрээ шатаав“ гэгч болох вий Л.Энх-Амгалан сайд аа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Жоомоо алах“ гэж байгаад “гэрээ шатаав“ гэгч болох вий Л.Энх-Амгалан сайд аа

2022 оны 10 сарын 03

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны эрхэм  сайд аа. Юуны өмнө багш нарын баярын мэнд хүргэе. Боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийн чиглэлээр хийж байгаа зоримог алхам, ажлыг чинь дэмжиж байна. Хуурамч диплом илрүүлсэн ажлыг чинь харлуулж, буруутгах гэсэнгүй ээ. 

Харин боловсролын байгууллага шинэчлэгдэн өөрчлөгдөх гээд байна уу гэж эргэлзэхэд хүрлээ. Учир нь боловсролын байгууллага одоо ч гэсэн ажиллах хүчээр дутмаг байгаа. Хуурамч дипломтнуудыг илрүүлж багш нарт хариуцлага тооцож байгаа нь сайн хэрэг. Харин үүнээс улбаалан хоосорсон орон зай, хүний хөөцийн хомсдолыг хэрхэн нөхөх вэ. Тэднийг орлох, тэртэй,тэргүй дутагдалтай буй ажиллах хүчээ нөхөх, багш нараа чадавхжуулах бодлого, төлөвлөгөө танд байна уу.  Жоомоо алах гээд гэрээ шатаав гэгч болох вий дээ. Багш бэлтгэдэг сургуулиуд төгссөн хүмүүсээр хүний нөөцөө хангаж нөхнө гэж тооцоолсон бол бодох зүйл их бий. Учир нь цар тахлын хоёр жилд аль ч сургууль танхимын сургалт явуулаагүй. Үүнээс шалтгаалан багшлах дадлагын ажил огт хийгээгүй. Мэргэжлийн, мэдлэгийн хоцрогдолтой ийм ,оюутан багш, сургалт удирдах нь тийм ч амар зүйл биш. Ялангуяа сурлагын хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллах нь тун амаргүйг салбарын сайд эрх биш бодолцож үзэлцэх асуудал.

Эрхэм сайд та боловсролын салбарыг хөгжүүлж, хүүхдүүдэд чанартай боловсрол олгохыг зорьж байгаа бол энэ мэт тулгамдсан асуудлыг хамгийн түрүүнд шийдэх учиртай. Гэтэл гол асуудлыг шийдэхийн оронд багш нараар оролдож, нийгэмд нэр хүндийг нь унагаж байна.

Хэдхэн хүний асуудлаас болж нийт багшийн нэр хүнд маш их унасан. Үнэндээ бол багш хүн харанхуйг халсан гэрэл, ганг тайлсан хурын үүл байдаг. Түмний хүүхдийн билгийн мэлмийг нээж, үсэг зааж, үг холбуулахаас эхлээд амьдралынх нь анхны алхмыг удирдаж, хүн болгон төлөвшүүлэх гэж зүтгэдэг, хайр нь дотроо хал нь гаднаахүмүүс. Багш хүн чанараа зулгааж, өрөөлийн төлөө өөрөө буруутгагдаж, хариуцлага гэсэн хүндхэн ачааг үүрч явдаг. Тиймээс тэднийхээ нэр хүндийн булингартуулах хэрэггүй. Тэнгэрлэг сайхан үйлстэй байж л оюуны гэгээрэлд хүрнэ. Алдааг чинь хэлсэн болгон дайсан байдаггүй. 

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640989
3 эможи

123
2022-10-05 12:10
Bolovson huchin beltgegdeh hurtel huuramch diplomtonuudiig ajiluulii geh geed bna uu
Зочин
2022-10-04 15:11
Сайд маань зөв зүйл хийж бга боловсролын байгууллагад олон жил бугшсан зүилийг ил гаргасан нь
Зочин
2022-10-03 10:14
Энх-Амгалан сайдыг танихгүй, харин боловсролын салбарыг өөд татах чин эрмэлзэл их байгаа нь харагддаг. Хүнд маш итгэмтгий учраас буруу хүмүүсийн үгэнд автсан байхыг үгүйсгэхгүй. Амжилт хүсье
keyboard_arrow_up