Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрийг энэ онд багтаж МҮИС болгон өөрчилнө Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрийг энэ онд багтаж МҮИС болгон өөрчилнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрийг энэ онд багтаж МҮИС болгон өөрчилнө

2022 оны 10 сарын 05

Arslan.mn

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн нэрийг МҮИС болгон өөрчлөх талаар дараах тайлбарыг өглөө.

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС бичиж үлдээсэн.

1992 онд Ардын их хурлын тогтоолоор МҮИС гэх нэр МУИС-д олгогдсон. Тиймээс МҮИС гэдэг нэр нь МУИС-ийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн түүх, ололтоор бичигдсэн түүх. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр, хэн нэгэн этгээдэд МҮИС гэх нэр өмчлөгдөж, ашиглагдаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг.

Иймд 80 жилийн ойн хурал дээр МҮИС хэмээх 80 жилийн түүхэнд бий болгосон үндэсний брэнд нэрээ МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарч байгаа. Маргаан олон жил үргэлжилсэн, хамгийн сүүлд МУИС-аас гаргасан маргаанд бид ялсан. МҮИС гэх нэр МУИС-д буцаж, оюуны өмч болж хадгалагдах эрх зүйн орчин бүрдэж байна" хэмээн хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
641087
3 эможи

keyboard_arrow_up