ТӨСӨВ 2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг ДУУСГАНА ТӨСӨВ 2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг ДУУСГАНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТӨСӨВ 2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг ДУУСГАНА

2022 оны 10 сарын 07

Arslan.mn

Сангийн яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд дараах бодлого, зарчим, эрэмбийг баримтлан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулжээ. 

Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д танилцууллаа. Учир нь дэлхий нийтэд инфляцийн түвшин өндөр, ханшийн эрсдэлтэй байгаа энэ цаг үед шинэ бүтээн байгуулалт руу орох нь өмнө нь хийж байсан төсөвт өртгөөс хэд дахин их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаардана гэдгийг тэрбээр онцолж байв. 

2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах гэгээтэй тал байгаа юм. 

Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн билээ.

Энэ агуулгаараа 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг болох аж.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны

  • 51.9 хувь нь хөдөө орон нутагт,
  • 30.1 хувь нь нийслэлд,
  • 18 хувь нь улсын хэмжээнийх байгаа юм.

Хөрөнгө оруулалтын

  • 34.3 хувь нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт,
  • 49.3 хувь нь авто зам, эрчим хүч, инженерийн шугам сүлжээний салбарт,
  • 14.1 хувь нь төрийн захиргаа, 2.3 хувь нь аюулгүй байдал, гадаад харилцааны салбарт хэрэгжихээр байгаа аж. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641173
2 эможи

Зочин
2022-10-08 17:38
Ингэж л хулхиддагганц хоёр алхам газар л худлаа ярьдаг хөөрхийлтэй
Сангийн яам
Б.Жавхлан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up