Х.Нямбаатар: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах АЖЛЫН ХЭСЭГ гарсан. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө
ШШГЕГ-ын дарга Д.Загджавын болсноос хойш тус газарт алдаа, зөрчил тасрахаа больсон. Тэр нь уртаас урт жагсаалт болчхоод байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр " ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджав холбоотой асуудлаар сахилгын болон эрүүгийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой олон нийтийн мэдээллийг хэрэгслүүдээр гарсан болон албаны шугамаар ирсэн мэдээллүүдийг шалгах ажлын хэсэг гаргасан. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яамны газрын дарга нар орсон.
Миний зүгээс хэд хэдэн асуудалд санаа зовж байна. Сүүлийн үед хорих ангиас хэд хэдэн хүмүүжигчид оргосон асуудал гарсан. Хүмүүжигч нарыг оргосон үйлдэл дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа.
Ажлын хэсэг нэгт, ялын хэрэгжилт ямар түвшинд байгааг ажлын хэсэг шалгана. Хоёрт, албаны зохион байгуулалт, цэрэгжилттэй холбоотой цэргийн дүрэм хэрхэн зөрчигдсөн талаар асуудлыг шалгана. Гуравт, санхүүтэй холбоотой асуудлуудыг мөн шалгана.
Мөн цагдан хорих дээр 2 хүмүүжигч оргох оролдлого хийх явцдаа өндрөөс унаж бэртсэн хэрэг гарсан. Энэ болгоны бүгдийг шалгаад, албаны шалгалтын дүнг яаралтай танилцуулах чиглэл өгсөн. " гэв.