ШУУРХАЙ: “Эрдэнэс тавантолгой“ ХК-д зургаан сарын хугацаатай ОНЦГОЙ ДЭГЛЭМ тогтоохоор боллоо ШУУРХАЙ: “Эрдэнэс тавантолгой“ ХК-д зургаан сарын хугацаатай ОНЦГОЙ ДЭГЛЭМ тогтоохоор боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: “Эрдэнэс тавантолгой“ ХК-д зургаан сарын хугацаатай ОНЦГОЙ ДЭГЛЭМ тогтоохоор боллоо

2022 оны 10 сарын 26

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрбээр “Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд 362-р тогтоолыг баталсан. Энэ хүрээнд ЭТТ ХК-д 560 сая, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 300 сая ам.долларын нөөц бүрдүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг.  Үүнтэй холбогдуулан, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа энэ үед ЭТТ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байна. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа, орлого, санхүүг сайжруулах тал дээр анхаарч ажиллана. Шаардлагатай бол удирдлагыг томилж, чөлөөлнө. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн дэд сайд Ж.Ганбатыг томилж байна." гэв.

Мөн Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л шатанд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад үүрэг болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641790
1 эможи

keyboard_arrow_up