​О.Амарсанааг ШШГЕГ-ын даргаар томиллоо ​О.Амарсанааг ШШГЕГ-ын даргаар томиллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

​О.Амарсанааг ШШГЕГ-ын даргаар томиллоо

2022 оны 11 сарын 02

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа О.Амарсанааг томилсон байна.

Оюунхүүгийн Амарсанаа нь 1980 онд  Улаанбаатар хотод төрсөн, Эрх зүйч мэргэжилтэй. Цагдаагийн хурандаа, Удирдахуйн ухааны магистр аж. 

Төгссөн сургууль, дамжаа:

  • 1997-2001 онд Цагдаагийн Академид-  Эрх зүйч-Цагдаагийн ажилтан 

  • 2007 онд Төрийн Удирдлагын Академид Удирдахуйн  ухааны магистр  

  • 2008, 2010, 2018 онд  Египет, БНСУ, Турк улсын Цагдаагийн Академид мэргэжил дээшлүүлсэн. 

  • 2020 онд ТУА-ны Төрийн Захиргааны ахлах түшмэлиийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • 2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч

  • 2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч 

  • 2006-2007 онд Эрүүгийн Цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтэст Төлөөлөгч 

  • 2007-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч  

  • 2011-2013 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Дэд дарга

  • Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн Дэд дарга 

  • 2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга 

  • 2014-2015 Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга 

  • 2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны V хэлтсийн дарга 

  • 2018 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн дарга 

  • 2018-2019 онд  Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга 

  • 2019-2020 онд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга 

  • 2020-2021 онд Экологийн Цагдаагийн албаны дарга 

  • Хууль  зүй, дотоод хэргийн сайдын  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
642019
2 эможи

Зочин
2022-11-02 10:57
цагдаагиинха ч дээ хүнии мөс чанараар дутагмагшилд орсон хүнииг хариу нэхсэн гэж загнадаг мөртлөө өөрсдөө хариу нэхэхдээ гаршсан юм билээ яагаад цагдаа хүүтэй хүмүүс аархуу дээрэнгүй бүлт үсэрсэн юмнууд байдаг юм бол амьдрал дээр иим байх юм билээ цагдаагиин залуучууд эхнэр хүүхдээ пизда лалар гэдэг юм билээ их ойворгон сагсуу төд мөдхөн тэтгэвэрт гарлаа хэн ч биш болно гэдгээ мэдэх хэрэгтэй
keyboard_arrow_up