“Монголынхоо түүх, соёл, археологийн дурсгалд ингэж хандаж болохгүй Ч.Номин сайд аа “ “Монголынхоо түүх, соёл, археологийн дурсгалд ингэж хандаж болохгүй Ч.Номин сайд аа “
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Монголынхоо түүх, соёл, археологийн дурсгалд ингэж хандаж болохгүй Ч.Номин сайд аа “

2022 оны 11 сарын 04

Arslan.mn

Бүгд Найрамдах Турк Улсын буцалтгүй тусламжаар баригдахаар Мэргэн Тоньюкукын цогцолбор музейн шавыг өчигдөр тавьсан нь  олны шүүмжлэлийг дагуулж байна.

Тодруулбал, улс бүр түүх, соёлын өвөө чухалчлах болсон энэ үед соёл, өв, түүхээ хамгаалах ёстой Соёлын сайд Ч.Номингийн энэ үйлдэл, Монгол улсын Үндсэн хууль, Соёлын өвийн тухай хуулиа ноцтой зөрчсөн хэрэг болно гэж шүүмжилж буй.

Шав тавих ёслолд, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон Монгол Улсад ажлын айлчлал хийж буй БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах газар  (ТИКА)-ын Ерөнхийлөгч Сэркан Каяалар, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атэш  нарын төлөөлөгчид оролцсон харагдав.

Arslan.mn

Хэлэлцээрийн дагуу дээрх төслийг Монгол Улсын Засгийн газар буюу Соёлын яам хариуцаж, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Мэргэн Тоньюкукийн хөшөөний 65.58 кв.км хамгаалалтын бүс дотор 20 га талбайд музейн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн аж. Ингэхдээ музей, түүний дагалдах барилга байгууламжийн бүс, музейг даган хөгжих худалдаа үйлчилгээний бүс, амралт зугаалгын бүс гэж хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөг нь гарган ажиллаж байна.

 Туркийн талаас нийт 6.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
642092
1 эможи

Боль
2022-11-07 10:33
Зогсоо наад ажлаа.
H
2022-11-06 19:53
Buteen baiguulalt ymuda
Зочин
2022-11-04 13:27
Нөгөө ер сайдын суганы үс гэж үү
keyboard_arrow_up