С.ЭНХБОЛД: ЭХЭМҮТ нь олон улсын жишигт нийцсэн ТӨРӨХ ТАСАГТАЙ боллоо С.ЭНХБОЛД: ЭХЭМҮТ нь олон улсын жишигт нийцсэн ТӨРӨХ ТАСАГТАЙ боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД: ЭХЭМҮТ нь олон улсын жишигт нийцсэн ТӨРӨХ ТАСАГТАЙ боллоо

2022 оны 12 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигтээ Эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилтод  амаржих газруудад их засвар, өргөтгөл хийж эх хүүхдэд тав тухтай орчин бүрдүүлэх тухай тусгасан.  Энэхүү зорилтын хүрээнд 2021-2022 онуудад энэ салбарт хөрөнгө оруулалтууд хийгдээд байна.  

Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-д шинээр ашиглалтад орж буй олон улсын жишигт нийцсэн төрөх тасгийн засварын нөхцөл байдал, үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ гишүүн, НББХ-ны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон бусад албаныхан очиж танилцлаа. 

3ЭХЭМҮТ-д таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил явагдаж байна"

Arslan.mn

ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Энэхүү төрөх тасагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар шинэчлэлт хийгдсэнээр Монгол Улсын хамгийн том эх хүүхдийн эмнэлэг олон улсын улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болж байгаа юм. Ерөнхий сайд биечлэн энэхүү засварын хөрөнө оруулалтыг шийдвэрлэж өгөхөд дэмжлэг үзүүлсэн.  Уг тасгийн их засвар, шинэчлэлтийн ажил энэ оны 04 дүгээр сараас хийгдэж эхэлсэн. ЭХЭМҮТ баригдсанаас хойших 35  жилийн хугацаанд уг тасагт нэг ч засвар, үйлчилгээ ороогүй байсан бөгөөд агааржуулалтын систем, дулааны шугам, сангийн сүлжээнд иж бүрэн шинэчлэлт хийж бүх өрөөнд хүчил төрөгчийн шугам оруулж өгсөн. Ингэснээр эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжирч, тав тухтай орчинг бүрдүүлж өгсөн. Байгуулагдсан цагаасаа хойш их засварын ажил хийгдэж байгаагүй ЭХЭМҮТ-ийн зарим тасаг нэгж болон Өргөө амаржих газарт 1.2 тэрбум төгрөгийн их засварын ажлууд хийгдэж дууссанаас гадна 23,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгдээд байна. Түүнчлэн ЭХЭМҮТ-д таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил ид дундаа явж байна. Үүний үр дүнд хүүхдийн мэс заслын иж бүрэн автомат, бүрэн тоноглогдсон, олон улсын жишигт нийцэх тасгуудтай болох юм. Энэ жилийн хувьд ЭМЯ-аас улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулаад байна.” гэлээ. 

Arslan.mn

Мөн энэ үеэр НББХ-ын дарга П.Анужин хэлэхдээ “Төрж буй эмэгтэй хүнд төрөх тасгийн тав тух хамгийн  чухал байдаг. ЭМЯ, ЭХЭМҮТ-ээс маш том ажлыг амжуулжээ. Үнэхээр хэрэгтэй ажил болсон байна. ЭХЭМҮТ-д төрөх ээжүүд гэр бүлийнхэнтэйгээ нэг өрөөнд хамт байж болохоос гадна, өрөө бүхэн стандартын ор, аавын буйдан, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, тусгай  шүршүүртэй гээд төрөх ээжүүд, тэдний гэр бүлийнхэнд хамгийн тав тухтай орчинг бүрдүүлж чадсан байна.  Удахгүй улсын хэмжээнд Эх барих салбарын том зөвлөгөөнийг хийхээр ЭМЯ-тай яриж байгаа. Цаашид салбарын бодлого, зөв ажлуудыг маш сайн дэмжиж явна” хэмээлээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ үеэр “2021 онд ЭХЭМҮТ-д шаардлагатай засвар, үйлчилгээ хийх хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ ба Засгийн газраас шийдвэрлэж байсан. Энэ хүрээнд өнөөдөр ЭХЭМҮТ-д олон улсын стандартад нийцсэн төрөх өрөөтэй болж байна. Шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийхэд гишүүд дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамны зүгээс таван төрөх эмнэлгүүдэд засвар, үйлчилгээний ажлыг эхлүүлээд явж байгаа бөгөөд ирэх жилээс эдгээр төрөх эмнэлгүүд олон улсын стандартад нийцсэн өрөөтэй болно” гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа мөн энэ үеэр “ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон улсын жишигт нийцсэн  төрөх өрөөтэй боллоо. Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх төрдөг, ар гэрээсээ тусгаарлагддаг байсан бол өнөөдөр нэг өрөөнд нэг эх төрөх зориулалтаар буюу 18 өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамнаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн VIP хоёр өрөөг гаргаж, эхчүүд хүсвэл гэр бүлийнхээ хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжтой болсон. Эхний ээлжинд VIP өрөөний төлбөрийг 60 мянган төгрөг байх тооцоолол гарсан. Ташрамд бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлье.” хэмээлээ. 

Arslan.mn

ЭМЯ-аас улсын хэмжээнд төрөх эмнэлгүүдийг оношилгооны тоног төхөөрөмж болох ургийн монитор, нярайн монитор, ЭХО аппаратаар, нярайн дулаацуулах ширээ, кесераво хагалгааны иж бүрдэл, ургийн доплер, тариурын автомат шахуурга, нярайн инкубатор, 30 ширхэг Нярайн сэхээн амьдруулах ширээ, 60 ширхэг Нярайн хяналтын монитороор хангаад байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642176
0 эможи

DR. PRADHAN
2022-11-29 15:35
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-11-29 15:35
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-11-07 17:47
ЭНХ БОЛДОО ЧИ ЭНЭ САЛБАРЫГ ХҮНД СУРТАЛ ДАРААЛАЛЫН ЗОВЛОН АВИЛГЫН ҮҮР УУРХАЙ БОЛТОЛ ДАМПУУРУУЛЛАА ОДОО ТОНИЛДОО
keyboard_arrow_up