ШУУРХАЙ: Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэж байна
2022 оны 11 сарын 09
Хуваар ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийх газар хуралддаг билээ. Өнөөдрийн /2022.11.09/ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
• Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
• Зөвшөөрлийн тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслүүд,
• Төр засгийн нийтлэг үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээ,
• Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн талаар,
• Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
642229
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: