Х.Нямбаатар: “Жаст“-ын Ш.Батхүүгийн хэрэг 9 жилийнхээ төгсгөл дээр шийдэгдлээ Х.Нямбаатар: “Жаст“-ын Ш.Батхүүгийн хэрэг 9 жилийнхээ төгсгөл дээр шийдэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: “Жаст“-ын Ш.Батхүүгийн хэрэг 9 жилийнхээ төгсгөл дээр шийдэгдлээ

2022 оны 11 сарын 09

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.09/ боллоо.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.  

Энэ үеэр "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг шийдвэрлэлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулахад,  "Мөрдөн шалгах ажиллагаа удаан явагдсан. Өнөөдөр яг 9 жилийнхээ төгсгөл дээр шийдэгдэж байна. Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсэн Ш.Батхүү нарт 10 жилийн ял оноолоо гэж байна лээ. "Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаанд тавьж Стандарт банкнаас зээл авсан асуудал юм." гэв.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105, бусад аж ахуйн нэгжид учруулсан дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор шийдвэрлээд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642260
1 эможи

Иргэн
2022-11-09 19:47
ХОХИРЛЫГ БҮРЭН ТӨЛҮҮЛЖ АРД ТҮМНИЙ ЦАЛИН ТЭТГЭВРИЙГ НЭМЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА
keyboard_arrow_up