Энэ сарын 24-нд Чингис хаан одонг гардуулна Энэ сарын 24-нд Чингис хаан одонг гардуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэ сарын 24-нд Чингис хаан одонг гардуулна

2022 оны 11 сарын 14

Arslan.mn

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 24-ний Пүрэв гаригт тохионо. Энэ жил уламжлалын дагуу гардуулдаг Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг гардуулах гэнэ.

“Одоогоор “Чингис хаан” одонг хүртэх эрхмүүдийн нэрс тодроогүй байна.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  • 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  • 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  • 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  • 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  • 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
  • 2021 оны 3-р сард Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа "Чингис хаан" одон хүртэж байв.  

  • 2021 оны 5-р сард Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
642329
4 эможи

Зочин
2022-11-17 04:59
Н.Түвшинбаяраас хурааж аваа
Иргэн
2022-11-16 12:26
Гүррагчаагаас бусад нь бараг л илүүдсэндээ эрдэмтэд бол харин зөв ерөнхийлөгч ерөнхий сайд нар илүүдсэн бүгд шуналын тулам
Зочин
2022-11-15 10:47
Олон шагналыг цэгцэлмээр хүмүүсийн хэлж байгааг тоож байгаа хүн байхгүй
Зочин
2022-11-14 15:10
Шагналын тогтолцоогоо юуны өмнө оновчтой болгож өөрчлөх нь чухал байна Тэр болтол шагнал олголтоо бүрмөсөн зогсоо
Ханд
2022-11-14 10:29
Энэ одонг алуурчин эх орноо худалдаг хулгай хийдэг хүмүүсэд өгдөг одон юм аа даа сайхан бна аа
Зочин
2022-11-14 10:26
Гончигдорж Багабанди Дэмбэрэл Ариунбаатар Хү хамтлаг. Цэргийн зэвсэгт хүчин гэсн шагналууд эзнээ олоогүй б аа
Зочин
2022-11-14 10:19
Болиосой нэг л их шагнуулсан улс нь хөгжил дэлхийгээс 100н жил хоцорч байж улсаа сүйрүүлсэн багабанди очирбат нар бол цаазын ялтай
keyboard_arrow_up