Г.Тэмүүлэн: Нүүрсний нууц гэрээнүүдийг энэ онд багтаан ил болгож, УИХ-д танилцуулах үүргийг ЗГ-т өгсөн Г.Тэмүүлэн: Нүүрсний нууц гэрээнүүдийг энэ онд багтаан ил болгож, УИХ-д танилцуулах үүргийг ЗГ-т өгсөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Тэмүүлэн: Нүүрсний нууц гэрээнүүдийг энэ онд багтаан ил болгож, УИХ-д танилцуулах үүргийг ЗГ-т өгсөн

2022 оны 11 сарын 15

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн2023 оны Улсын төсөв өнгөрсөн баасан гарагт УИХ-аар батлагдсан. Нийгэм, эдийн засагт тодорхойгүй байдал үргэлжлэхээр байна.

Төсвөөс бууруулж болох алдагдал, зардлыг бууруулсан. Улмаар цахилгааны хөнгөлөлт, хүүхэд хамгаалалтай холбоотой санхүүжилтийг шийдвэрлэсэн. Хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой санхүүжилт, "Тэрбум мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тогтсон.

Төсвийн шинэчлэлтийн энэ удаагийн төсвөөр эхлүүлж байна. Төрийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг нь сайжруулахаар тогтоол гаргасан. Цаашдаа нэгдсэн цахим, мэдээллийн системд бүртгүүлдэг болно.

Төрийн өмчийн нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг УИХ-д танилцуулах үүргийг Засгийн газарт өгсөн.

Нүүрсний хулгай, тодорхой бус гэрээнүүд, экспортын ил тод бус байдлыг өөрчлөх. Нүүрсээ ухахаас эхлээд гаргах хүртэлх бүх процессыг ил тод болгох тогтоолыг гаргах үүрэг өгсөн.

БИЧЛЭГ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642373
0 эможи

hg
2022-11-15 20:53
nam hargalzahgui helbel itgej boloh um
Зочин
2022-11-15 12:12
Эцэг Ганзориг Эрдэнэтийн хулгайч даа
keyboard_arrow_up