ШУУРХАЙ: Монгол, Оросын ЗГ хоорондын хуралдаан болж, ОХУ-аас нэмэлт эрчим хүч авч, шууд нислэгийг сэргээхээр боллоо ШУУРХАЙ: Монгол, Оросын ЗГ хоорондын хуралдаан болж, ОХУ-аас нэмэлт эрчим хүч авч, шууд нислэгийг сэргээхээр боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Монгол, Оросын ЗГ хоорондын хуралдаан болж, ОХУ-аас нэмэлт эрчим хүч авч, шууд нислэгийг сэргээхээр боллоо

2022 оны 11 сарын 16

Arslan.mn

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссийн 24 дүгээр хуралдаан Моксва хотноо өчигдөр /2022.11.15/ болж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. 

Комиссийн хуралдааны төгсгөлд  ОХУ-ын Засгийн газрын шадар сайд, Засгийн газар хоорондын комиссийн Оросын талын дарга В.В. Абрамченко 2 орны хамтын ажиллагааны талаар өөрийн санал бодол, дүгнэлтээ илэрхийлэн мэдээлэл өгөхдээ, "Оросын тал эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байна. Монголын талын хүсэлтээр цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг 100 МВт-аар нэмэгдүүлсэн." гэжээ.

Мөн тэрбээр,

  • Оросын мэргэжилтнүүд Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэнэ.
  • "Союз Восток" Транс-Монголын байгалийн хийн хоолой (ОХУ-ын нутаг дэвсгэрээс Хятад руу монголын нутгаар дамжуулан шахах  хийн хэмжээ 50 тэрбум шоо метр) барих төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн ТЭЗҮ батлагдаж, одоо цаашдын холбогдох судалгааг талууд эрчимтэй хийж байна. Зураг төслийн үе шат 2023 оны сүүлээр дуусна. 
  • ОХУ-аас Монголын зах зээлд нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр болжээ. Тухайлбал, ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэлт өнгөрсөн онтой харьцуулахад даруй 60% -иар өссөн байна.  Дизель түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлтийг Монголын талаас тавьсан. Оросын тал  асуудлыг нарийвчлан тодорхой ярилцаж арванхоёрдугаар сард зохих шийдвэрт хүрэхээр төлөвлөж байна.
  • Манай 2 улсын хооронд агаарын харилцааг  сэргээх  нь чухал. Эрхүү, Улаан-Үд зэрэг бүс нутгийн хотуудын нисэх буудлуудыг нээсэн. Одоо Улаанбаатарын шууд нислэгийн асуудал чухал болж байна. Оросын тал Улаанбаатар - Москвагийн  шууд нислэгийг сэргээхийг санал болгож байна. 
  • Орос, Монголын худалдааны эргэлт өнгөрсөн онд 30 гаруй хувиар өссөн байна.  Энэ онд худалдааны эргэлтийг хоёр тэрбум ам.долларт хүргэхээр шаргуй ажиллана. 
  • Сансарын салбарт хамтран ажиллахад бид анхаарна. Оросын мэргэжилтнүүд Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэнэ.  Энэ бол Владимир Жанибеков, Монголын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нарын хамтарсан нислэгийн үргэлжлэл болох чухал төсөл гэж би үзэж байна." гэж тус тус мэдэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
642395
11 эможи

Зочин
2022-11-16 22:07
Шууд нислэг хэзээнээс бэ?
keyboard_arrow_up