Х.Нямбаатар: Монгол хамгийн олон орны иргэдийг визгүй зорчуулдаг УЛС болно Х.Нямбаатар: Монгол хамгийн олон орны иргэдийг визгүй зорчуулдаг УЛС болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Монгол хамгийн олон орны иргэдийг визгүй зорчуулдаг УЛС болно

2022 оны 11 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: ХЗДХЯ-наас Аялал жуулчлалын тухай хуулийн анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Монголд ирсэн жуулчдад татварын буцаан олголт олгодог болох зохицуулалтыг асуудлыг энэ хуульд тусгасан. Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн гол санаа нь монгол улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн яаж нэмэгдүүлэх үү, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд учирч буй саадыг хэрхэн өөрчлөх тухай юм.

Энэ хуулийг дагуулан Ан агнуурын тухай хуулийг хөндөж, салбарын яамнаас гаргасан ан амьтан агнах тоонд үндэслэн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулна. Тур операторуудын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр олон санаачилга гаргаж байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр хүндрэл байна. Нэгдүгээрт, нислэгийн давтамж, тизний үнэ. Хоёрдугаарт, визний нөхцөл, хөнгөлөлт юм.  Тиймээс дээрх хуулиар энэ асуудлуудыг шийдвэрлэнэ. Тодруулбал, нислэгийн давтамж нэмэгдүүлэхийн тулд төрөөс агаарын тээврийн салбарт бизнес эрхэлж буй ААН-үүдийг дэмжихээр тусгасан.
Мөн жуулчдад визийн хөнгөлөлт эдлүүлэхээр зорьж байна. Хамгийн олон улс орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно. Мөн ХЗДХ, ГХЯ-тай хамтраад визийн шаардлагаас хөнгөлөх жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.  " хэмээв. 

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642418
0 эможи

keyboard_arrow_up