ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын эсрэг хуулийг СУНГАХГҮЙ байх санал гаргажээ
2022 оны 11 сарын 16
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр Цар тахлын эсрэг хууль дуусгавар болно. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хуулийг сунгахгүй байх байр сууриа илэрхийлсэн" гэв.
Дэлхий дахинд тархаад буй КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор уг хуулийг УИХ 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 31, 2021 оны нэгдүгээр сарын 29, зургаадугаар сарын 29-нд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ оныг дуустал сунгаад байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
642421
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: