Гадаад паспортыг “төр хэвлэх“ нэрээр сайд Б.Батцэцэгийн компанид ЭРХ нь очих уу Гадаад паспортыг “төр хэвлэх“ нэрээр сайд Б.Батцэцэгийн компанид ЭРХ нь очих уу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гадаад паспортыг “төр хэвлэх“ нэрээр сайд Б.Батцэцэгийн компанид ЭРХ нь очих уу

2022 оны 11 сарын 18

Arslan.mn

Монгол Улс гадаад паспортоо анх удаа өөрсдөө хэвлэнэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн талаар нэгэн сайтад мэдээлэл гарсан.Тэрээр "Гадаад паспортоо өөрсдөө хэвлэнэ. Зураг төсөл нь батлагдсан. Мөн Цахим гадаад паспортыг Монгол улсын иргэн бүрт олгох ажлыг ирэх жил эхлүүлнэ. " гэжээ.

Угтаа бол гадаад паспортыг хувийн компани бэлдэцийг нь гадаадаас авчран дотооддоо хэвлэдэг байсан. 

Тэгвэл энэ талаар бид  албан бус  эх сурвалжаас тодруулахад, " УБЕГ, ГХЯ-ны чиглэлийн дагуу хувийн аж ахуйн нэгжүүд хэвлэдэг байсан гадаад паспортыг саяхнаас эхлэн төр өөртөө авч, өөрөөр хэлбэл Гадаад хэргийн яам хариуцахаар болж байна. Бидний ойлгосноор төрийн байгууллага өөрөө хэвлэдэг болж байгаа болов уу. Яг ямар учиртай вэ гэдгийг сайн ойлгохгүй байна" гэсэн юм.

Хэрэв энэ үнэн бол улсын тендер, сонгуулийн санал хураалтын хуудас гээд аль өнгөтэй өөдтэй болгоныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "төр" хэвлэдэг нэрээр өөрийнхөө хувь эзэмшдэг, хөрөнгө орлогодоо мэдүүлсэн хэвлэлийн компаниудаар хамж түүж хэвлэх юм биш биз гэсэн хардлага төрж эхэллээ.

Өөрөөр хэлбэл ямар нэгэн тендер болон бусад шалгаруулалтгүйгээр сайдын  төрийн нэр барьж  өөрийн компанидаа гадаад паспортын хэвлээд суух вий  гэх хардлагын нөхцөл байдал эндээс үүсэж байгаа юм.  Төрийн энэ том хэвлэлийн ажил гүйцэтгэл дээр хэн нэгэн сайд албан тушаалаа ашиглах уу гэдэг ил болох нь цаг хугацааны хувьд тун удахгүй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг эсрэгээрээ биелж, дээрх жишээгээр хувийн хэвшлийн ажлыг төр булааж авдаг тогтолцоо арилахгүй бололтой. Эдийн засаг, нийгэм хүнд үед төрд гарсан цөөн тооны сайд, дарга нарын чинь хэтэвч, эрх мэдэл зузаараад байгааг яаж тайлбарлах вэ Д.Амарбаясгалан дарга аа! 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642477
0 эможи

Зочин
2022-11-20 14:06
МАН чинь тэр чигээрээ өлөнгүүдээр дүүрсэн юм биш үү.
ЭНЭ БЯСАА ШИГ АВГАЙ ТӨРӨӨС ЗАЙЛ
2022-11-18 15:50
МАН-Н БАНГЛАДЕШ ХАР ЮМНЫ ГУДАС БАЙСАН ГЭСЭН
Ханд
2022-11-18 11:20
Ман удахгүй байраа өгнө даа
keyboard_arrow_up