С.Амарсайхан : Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулна С.Амарсайхан : Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан : Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулна

2022 оны 11 сарын 18

Arslan.mn

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийн өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. 

Тус уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулыг иргэд, олон нийтэд зарлан мэдээлэх нэгдсэн төлөвлөлтийг хийж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд танилцууллаа. 

Arslan.mn

Улсын хэмжээнд ашиглагдаж буй зарлан мэдээллийн төхөөрөмжийн 90 орчим хувь нь гар ажиллагаатай, радио станцуудын 70-80 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна.  Одоогийн байдлаар гамшгийн аюулын зарлан мэдээллийн систем (51 цамхаг, 2 телевиз, 10 FM радио)-ээр зарлан мэдээллийг хүргэж байгаа боловч үүрэн холбооны хэрэглэгчийн гар утсанд гамшгийн зарлан мэдээлэл (мессеж)-ийг шууд хүргэх боломжгүй болсон байна.
Түүнчлэн зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийн хамрах хүрээ нь нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 30 хувийг хамарч байгаа бөгөөд хотын дуу шуугиан, өндөр барилга байгууламж зэргээс шалтгаалан нийт иргэдэд хүртээмжтэй хүрч чадахгүй байгаа аж. 

Иймд олон улсын жишигт нийцсэн, технологи зарлан мэдээллийн нэгдсэн систем байгуулах зайлшгүй шаардлага талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд хэллээ. 

Үүний хүрээнд Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар бэлэн байдлын чадавхыг бэхжүүлж, гамшгаас учрах хохирлыг бууруулах зорилгоор “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2023-2028 онд Улаанбаатар хот, 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй аж. 

Arslan.mn

Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулагдсанаар улс, бүс нутаг, аймгийн хэмжээнд Онцгой байдлын байгууллагыг түшиглэн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвүүдийг байгуулж, зарлан мэдээллийг мессеж хэлбэрээр хүргэх дэд систем, дотоод зарлан мэдээллийн системийг бий болгоно.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642488
0 эможи

С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up