С.Энхболд : 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг алсын дуудлагад явах иж бүрэн тоноглогдсон ТҮРГЭНИЙ МАШИНААР хангалаа С.Энхболд : 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг алсын дуудлагад явах иж бүрэн тоноглогдсон ТҮРГЭНИЙ МАШИНААР хангалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд : 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг алсын дуудлагад явах иж бүрэн тоноглогдсон ТҮРГЭНИЙ МАШИНААР хангалаа

2022 оны 11 сарын 22

Arslan.mn

Улсын Онцгой комиссийн өргөтгөсөн V дугаар хуралдаанд Аймаг, Нийслэлийн Засаг Дарга нар оролцож байна.

Хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр " Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа бол коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт нэмэгдэж байна. Улсын хэмжээнд Kовид-19 халдвараар хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөн байгаагаас УБ хотод 453, орон нутагт 184 иргэн байна. Томуугийн 3750 ор дэлгэсэн бөгөөд Улаанбаатарт 1925 ор байгаагаас өнөөдрийн байдлаар 1093 орон дээр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Бид өвөлжилттэй холбоотойгоор дараах мэдээллийг тогтмол авч, хяналт тавьж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнд:

  • Аймаг, сум, багийн нийт хүн амын тоо, отор нүүдлээр яваа иргэдийн тоо, өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж буй иргэдийн тоо, нярай, 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эх, 65-аас дээш насны иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд, архаг өвчтэй иргэдийн тоо, өвчлөлийн мэдээлэл
  • Тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн ажилчдын хүний нөөц,
  • Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн мэдээллийг тогтмол нөөц бүрдүүлэлтэд анхааран ажиллаж байна.

2022 онд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг алсын дуудлагад явах иж бүрэн тоноглогдсон түргэний машины парк шинэчлэлийг хийсэн.

Улсын хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж буй нийт 1054 автомашин байгаагаас ашиглагдаж байгаа 790 буюу 74,1 %, эвдэрсэн буюу ашиглалтын шаардлага хангахгүй 273 буюу 25,9 % эзэлж байна.

Яаралтай тусламжийн үйлчилгээг даатгалтай эсэхээс үл хамааран өмчийн хэлбэрийн бүх эмнэлгүүд үзүүлдэг. Өвлийн улиралд халтиргаа, гулгаанаас үүссэн осол гэмтлийн тоо нэмэгддэг бөгөөд эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангуулж, яаралтай тусламжийн даатгалын санхүүжилтийг нэмэгдүүлсэн.

Алслагдсан орон нутаг дахь алсын дуудлагын түлшний санхүүжилтийг олгож байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642570
0 эможи

Зочин
2022-11-22 10:11
Сайдаа солиочээ.ЭМ салбар арай дэндүү байна. Үйлчилгээ эмчилгээ харьцаа соёл доошоо орж бна.
С.Энхболд
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up