УОК | Шадар сайдын аймаг, нийслэлийн Онцгой комисс, Засаг дарга нарт өгсөн ҮҮРЭГ, ДААЛГАВАР УОК | Шадар сайдын аймаг, нийслэлийн Онцгой комисс, Засаг дарга нарт өгсөн ҮҮРЭГ, ДААЛГАВАР
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УОК | Шадар сайдын аймаг, нийслэлийн Онцгой комисс, Засаг дарга нарт өгсөн ҮҮРЭГ, ДААЛГАВАР

2022 оны 11 сарын 22

Arslan.mn

Улсын Онцгой комиссын V өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2022.11.22/ Төрийн ордонд боллоо. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.


1. Гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, учруулах хохирлын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах шаардлагатай нөөцийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх,

2. Хүчтэй газар хөдлөлтөөс үүсэх хөрсний чичирхийлэлтийг бичигч багажийг худалдан авах, суурилуулах ажлыг аймаг, сумын нутаг дэвсгэрт зохион байгуулах ажлыг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран төлөвлөж, холбогдох зардлыг орон нутгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зардлаас гарган, 2023 оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэх,

3. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах шаардлага байна. Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

4. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-т заасны дагуу тухайн жилийн төсвийнхөө 1-ээс доошгүй хувийг гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зарцуулахаар тооцон, орон нутгийн төсөвтөө тусгаж, батлуулах,

5. Төв суурингаас алслагдсан нутагт өвөлжих иргэдэд төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах, малчдын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллээр хангах, зохион байгуулалтыг хийж, хамтарч ажиллах,

6. Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн алба, мэргэжлийн ангийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулах, ус, дулаан хангамж, холбоо, зарлан мэдээллийн найдвартай ажиллагааг тасралтгүй хангах, улсын болон орон нутгийн чанартай зам даваанд үүрэг гүйцэтгэл, зам арчлалт, аюулгүй байдал, хариуцсан байгууллагуудын бэлэн байдлыг хангах, зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642579
0 эможи

С.Амарсайхан
Шадар сайд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up