БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

2022 оны 11 сарын 28

Arslan.mn

2023-2024 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Тодруулбал, БНХАУ-ын Боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Улсаас БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын зэрэгт оюутныг суралцуулах юм.

Тавигдах шаардлагын тухайд:

1. Монгол Улсын иргэн байх

2. Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, 25 хүртэлх настай байх;

  • Магистрын түвшинд суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч оноотой, 35 хүртэлх настай байх;
  • Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч оноотой, 40 хүртэлх настай байх;

3. Магистр болон докторын түвшинд суралцахаар хүсэлт гаргагч нь суралцахаар сонгосон тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож мэргэжил болон суралцах хэлээ урьдчилан тодорхойлсон байх шаардлагатай.

Өмнө нь хятад хэлээр Хятадын их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн хүсэлт гаргагч нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-ын батламж өгөх шаардлагагүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642742
0 эможи

keyboard_arrow_up