Эрчим хүчний сайдын “Чингис хаан” зочид буудлын дэргэд барьж буй барилгад ГАЛ гарлаа Эрчим хүчний сайдын “Чингис хаан” зочид буудлын дэргэд барьж буй барилгад ГАЛ гарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүчний сайдын “Чингис хаан” зочид буудлын дэргэд барьж буй барилгад ГАЛ гарлаа

2022 оны 11 сарын 28

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хууль зөрчин барьж байж болзошгүй орон сууцын нэгэн барилгад өнгөрсөн баасан гарагт гал гарлаа. Баянзүрх дүүргийн I хорооны нутаг, “Чингис хаан” зочид буудлын баруун талд, Сэлбэ голын эрэг дээр сүндэрлүүлсэн 25 давхар орон сууцын “Сансар гарден” хотхоны нэг байрных нь 24 дүгээр давхраас энэ сарын 25-ны 20.50 цагийн үед гал эхэлж гарчээ.

Дээрх төрийн өндөр албан тушаалтны АТГ-т гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасаар ирсэн, түүний үүсгэн байгуулсан, гадаад худалдааны чиглэлийн “Хаус-Инвест” ХХК-ийн уг барилгад гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн шинжээчид ажиллаж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр тухайн барилгын 24 дүгээр давхрыг дулаацуулж, цутгасан бетон зуурмагаа хатаах зорилгоор гал түлэх үед нь шахмал түлшний оч үсэрч амархан шатах зүйлд авалцсанаар шатаж эхэлсэн аж. Барилгачдынх нь өгүүлснээр 24 дүгээр давхрын гадна хэсэгт дулаалах зорилгоор синтфонон хаалтаар хучсан байсан нь шатсан юм байна.

Б.Чойжилсүрэнгийн нэр дээрх “Хаус-Инвест” ХХК-ийн “Сансар гарден” хотхоны барилга яагаад хууль зөрчсөн байж болзошгүй гэдгийг тодотгоё. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын хамаарал бүхий “Чингис хаан” зочид буудлын эзэмшил газарт дээрх хотхоныхон найман блок бүхий барилгыгөнгөрсөн хавраас барьж эхэлсэн бөгөөд энэ үедээ Сэлбэ гол руу бохир усаа цутгаж байсныг холбогдох байгууллагынхан тогтоосон. Тодруулбал, нэгэн иргэн Туул голын сав газрын захиргаанд гомдол
гаргасны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Экологийн цагдаагийн албаныхан хамтран шалгасан юм. Улмаар “Хаус-Инвест” ХХК нь барилгын хөрснөөс гарсан шүүрлийн усыг шавхан зайлуулж, Сэлбэ голд нийлүүлж байсныг тогтоон Усны тухай хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлж байв. Гэвч тус компанийнханд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, улс төрд нөлөө бүхий албан тушаалтны аж ахуйн нэгж учраас хав дарсан байхыг ч үгүйсгэхгүй.

Уг нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танхимд нь сууж байгаад 2012 оны тавдугаар сарын 17-нд батлалцсан Усны тухай хуулийн 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан. 22.2-т нь “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” хэмээн хуульчилсан. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, харин нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд байхаар заасан ч эдгээр заалттай харшилдан “Хаус-Инвест” ХХК барилга барьж буй нь хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

 

Г.Равжаа

Эх сурвалж : Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642752
0 эможи

keyboard_arrow_up