Р.Эмүжин :  Д.Амарбаясгалан аа,  энэ хэлбэрдэгчээ зайлуулахгүй бол хот босоход бэлэн дуншиж байгаа шүү Р.Эмүжин : Д.Амарбаясгалан аа, энэ хэлбэрдэгчээ зайлуулахгүй бол хот босоход бэлэн дуншиж байгаа шүү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Р.Эмүжин : Д.Амарбаясгалан аа, энэ хэлбэрдэгчээ зайлуулахгүй бол хот босоход бэлэн дуншиж байгаа шүү

2022 оны 11 сарын 30

Arslan.mn

Нийтлэлч, Яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Амарбаясгалаан, танай намын тавиул гахайнуудаас залхаж байна" гэв.

Тэрээр "За Сумъяабазар аа, гадаад дотоодын өчнөөн олон төлөөлөгчтэй уулзаж, аяга кофены ард анхаарал татан суухыг чинь харлаа. Ам, ажил нэгдсэн юм юу ч алга. Анх түгжрэлийг бууруулна гээд 420 тэрбумыг Засгийн газраар төсөвлүүлж авахдаа хөнгөн галт тэрэг, метро, гүүр зам гээд яриагүй үлгэргүй, ялархаагүй сэдэвгүй. Гэтэл хамгийн энгийн дүүжин тээврийг л гэхэд Сонгинохайрханаас зайлаарай гэж архираад францчуудыг ангайлгасныг чинь сонсож л байлаа. Гадныхныг авчирч зөндөө гоё туршлага яриулна, зөвийг нь хэрэгжүүлэх гэж байгаа мэт дүр үзүүлнэ, дүрс эсгэнэ. Тэгээд яг төсөл төлөвлөгөө болоод ирэхээр өөртөө ашиг хараад хэвтчихнэ, өөрийн хүмүүсээ ажиллуулна гээд өчнөөн саад тотгор болно. Ашгүй өнөөдүүл нь Монголын ноёдын аван идэхийн шуналыг, суга Сумъяагийн сугалж идэхийн донг мэддэг болохоороо гэрээ энэ тэрээ олон улсын санхүүгийн жишгээр олон хянагчтайгаар оруулаад ирнэ. Тэгэнгүүт л шил нь татаад, нүд нь гөлийгөөд мэдэн будилаад ээрээд зуурчихна даа.

Одоо энэ Америкийн Калифорни мужийн зам тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Баярмааг уриад ажил, цагийг нь алдуулаад ангайгаад сууж байгааг нь хараарай. Надад яавал ашигтай вэ гэхээсээ урд энэ улсад юу хэрэгтэй вэ гэж бодож чаддаггүй болохоор л Сумъябазар чиний сураг нэр хоёр алхам тутамд шал арчиж, мөч тутамд уруудаад байна шүү дээ. Туул голыг зургаа салаалж усан тээвэрт умбуулдаг үлгэр яалаа, нүдээ анивчаад нүүрээ мэлийлгээд, би мэдэхгүй гээд бич шиг аашилсан даа. Ийм хүмүүс сэтгэцээ шинжлүүлэх ёстой болохоос хот удирдаад суух эрхгүй.

Төсөвлүүлж авсан түүхэн 420 тэрбумаараа ямар нэгэн ажил эхлүүлсэн бол нийслэлчүүд найдвар тээгээд тэвчих байлаа. Гэтэл одоо ам л ангайвал шүүнэ, торгоно, буруу хүрдтэй машиныг хорино, татвар нэмнэ гээд аархаж дарамталдаг боллоо. Хөөе, эцсийн эцэст ийм л шийдвэрт тулах байсан юм бол 420+339=759 тэрбум төгрөг төсөвлөх шаардлага байгаагүй. Хуулиа өөрчлөөд хуудас цаас зохиож бичээд болоо биз дээ? Нөгөө томоохон захуудаа нүүлгэх, их дээд сургуулиудаа нүүлгэх хувилбарууд хаачсан бэ, бэлтгэл нь ямар шатандаа явна, хаана хэн дээр гацав? Одоо тэгснээ нөгөө муу Сүхбаатараараа туг тахиж, туухайгаа үүрүүлэх гээд троллуудаа ажиллуулаад томорч байна аа. Уучлаарай, 2022 оны төсөвт суусан 420 тэрбум өөрт чинь хамаатай. Энэ мөнгөний зарцуулалтаа тайлагнахыг чинь бид хүлээж байна. Ер нь тэгээд Сумъяа, Сүхээ хоёр явахдаа тулбал хөтлөлцөөд арилмаар байна. Одоо түгжрэл бууруулах нэрээр дарамт, шахалт тавиад эхэлбэл хот бүхлээрээ босоход бэлэн байна. Амарбаясгалан гуай, энэ хэлбэрдэгчээ зайлуулахгүй бол хот босоход бэлэн дуншиж байгаа шүү. Танай намын таваг хоолноос цаадахыг хардаггүй тавиул гахайнуудаас залхаж байна!" хэмээжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642866
6 эможи

keyboard_arrow_up