ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гарч ирж, жагсагчидтай уулзах гэж байна
2022 оны 12 сарын 05
Сүхбаатарын талбайд жагсаал үргэлжилж байна. Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа гарч ирж, жагсагчдын шаардлагыг хүлээн авлаа.
Тэрбээр "Шаардлага хүргүүлэх тухай бичгийг хүлээн авлаа. Удахгүй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гарч ирж жагсагчидтай уулзана. Та бүхний зорилго, хүсэлт тэмүүллийг хүндэтгэж байгаа. Эмх замбараагүй байдал үүсэх гээд байгаа учраас маш зохион байгуулалттайгаар энэ ажиллагааг явуулахгүй бол хяналтаас гарах гээд байна. Тийм учраас жагсагчид маань тайван байгаарай.
Шаардлагыг дотор орж танилцуулна. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дарга Амарбаясгалан гарч ирж, жагсагчидтай уулзана" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643023
0 эможи
zochin
2022-12-05 18:27
holbootoi humuusee hurdan barij horioch ee, Gadaad ruu zugtsan hulgaichdiig olj ireech
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: