Нүүрсний хулгайн “толгойлогч“ гэх “АПУ“-ийн П.Батсайхан нар САНДАРЧ  эхэлжээ Нүүрсний хулгайн “толгойлогч“ гэх “АПУ“-ийн П.Батсайхан нар САНДАРЧ эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрсний хулгайн “толгойлогч“ гэх “АПУ“-ийн П.Батсайхан нар САНДАРЧ эхэлжээ

2022 оны 12 сарын 06

Arslan.mn

Улс орон, нийгэмд жагсах шаардах шалтгаан олон байгааг нуух хэрэггүй. Цочир хүйтнийг үл ойшоон, олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалыг хоёр дахь өдрөө зохион байгуулав. Жагсаалд оролцогчид нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардав.  Уг нь ням гаригийн өглөө нүүрсний хулгайг илрүүлэх, түүнтэй тэмцэх уриа лоозон дор жагсаал эхэлсэн ч өчигдөр гэхэд уриа лоозон дээр Ерөнхийлөгчтэй холбоотой лоозон, жагсаал хамааралгүй эвлүүлгүүд гарч эхлэв. Үдэш гэхэд үүний цаана чухам хэн байв гэх таамаг ч шидэж эхлэв. 

Учир нь өчигдөр Хил гаалийн асуудлыг хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайчдын нэрсийг зарлалаа. Тодруулбал,  "АПУ-ийн П.Батсайхан, MCS-н Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй нүүрсчид Монгол орныг цөлмөж байна" гэсэн мэдээллийг өгсөн нь олны анхаарлыг татаж эхэлсэн.

Тэрбээр хэлэхдээ, " Нүүрсний хулгай олон жил үргэлжилж байна. Эрх баригчид хулгайчдаа зарлаж чадахгүй бол зарим нэгийг нь би баримттайгаар дурдаж болно. Шунхлай компани, Энержи  ресурс, Голомт банкны эрх мэдэлтнүүд нүүрсний мафийг тэргүүлдэг. Тэд нэгдэж хэргээ хоорондоо наймаалцдаг. АПУ-ын П.Батсайхан, MCS-н Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй нүүрсчид Монгол орныг цөлмөж байна. Би баримттай ярьж байна. Тэд өнөөдөр нүүрсний бүх гэрээгээ төрийн нууцад хамруулсан.  Дээд шүүхийн хамгийн "овгор" нь нүүрсчдийн төлөө алхаа цохиж "АПУ"-ийн П.Батсайханы арын өрөөнд амьдарч байна." гэдгээ онцолсон юм.

Тэгвэл иргэдийн жагсаал хурц хэлбэрт шилжиж эхэлэнгүүд нүүрсний хулгайчдын тэргүүн эгнээнд цоллуулж байгаа  "АПУ"-ийн П.Батсайхан тэргүүтэй хүмүүс сандарч эхэлж, энэ бүхний учир тайлагдаж буй бололтой.

Учир нь иргэдийн жагсаалтай эхлэн гарсан нүүрсний хулгайчдтай тэмцэхийн эсрэг Ерөнхийлөгч, Засгийн газар руу чиглэсэн дайралт нүүрсчдээс явуулж байгаа ажиллагаа гэдгийг төвөггүйхэн анзаарч болно.

Жагсагчдын ажиллагаан дундуур элдэв суртал ухуулга, өөр тийш эргүүлэх гэсэн акц өрнөж байгаа ч тэд нүүрсний гэх хэргийг замхруулахгүйн төлөө ч тэмцэж байна. Одоо нүүрсний хулгай, түүнийг тойрсон нууц бизнесийг илрүүлэх цаг нь болсон биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643053
4 эможи

зочин
2022-12-07 10:34
Хөрөнгийг нь хурааж,улсын мэдэлд авах нь хамгийн зөв шийдвэр шүү
Зочин
2022-12-07 09:31
Яасан шуналтай амьтан бэ ард түмнийг архиар хордуулж байгаа нь багаджээ бас шунал нь ихдээд ард түмний нүүр баялгийг хулгай хийдэг одоо их идсэн бол ялаа үүрэх нь зөв шүү хөрөнгийг нь хураагаад ард түмэндээ өгөөрэй
Иргэн
2022-12-06 23:32
Ямар дуусашгүй, дундаршгүй их шунал вэ?
BAT
2022-12-06 12:31
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2022-12-06 12:31
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
irgen
2022-12-06 11:53
huwiin hewshil hulgai hiiddeggui yum hulgai hiideg hunuus chin turiin oroltsootoi Ajnai shig hunuus l hiideg yum
keyboard_arrow_up