Жүжигчин Цогтоо : “Хулгайчдын нэрийг зарла. Битгий ерөнхий бай“. Нүүрсний хулгайн мөнгөө авъя, ах аа! Жүжигчин Цогтоо : “Хулгайчдын нэрийг зарла. Битгий ерөнхий бай“. Нүүрсний хулгайн мөнгөө авъя, ах аа!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Жүжигчин Цогтоо : “Хулгайчдын нэрийг зарла. Битгий ерөнхий бай“. Нүүрсний хулгайн мөнгөө авъя, ах аа!

2022 оны 12 сарын 07

Arslan.mn

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байгаа. 

Жагсагчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзахаар төв талбайд гарч ирж, үг хэлэх үеэр иргэд түүн рүү юм шидэж, эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн үг хэлж байх үеэр нь зөвхөн нүүрсний хулгайн талаар ярихыг шаардаж, хашхирч, шүгэлдсээр байна. Иргэд нүүрсний хулгайч нарын "Нэрсээ зарла" хэмээн дуугаа нэгтгэж байна.

Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр "Ерөнхий сайд аа, "Хулгайчдын нэрийг зарла. Битгий ерөнхий бай".  Залуучуудыгаа тоогоод гарч ирсэнд баярлалаа. Ард иргэдийн олон хоногийн жагсаалын зорилго нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө, улсын төсөвтэйгөө авъя. Мөнгөө авъя, ах аа! Хэдэн жилийн хулгай юм бэ. Шаардлагатай бол нэрсийг нь зарлана гэж та хэлсэн. Зөндөө хүлээлээ, одоо зарлах цаг чинь болсон юм биш үү. Энэ ард иргэд чинь олон хоног хүлээлээ. Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэгт ард түмэн хамт байя" гэсэн юм.  

Ерөнхий сайд мэдээлэл өгч Х.Нямбаатарын ахалж ажиллах ажлын хэсэгт жүжигчин У.Цогтбаярыг орж ажилла гэв. У.Цогтбаяр ч орж ажиллана гэдгээ илэрхийлэв. Түүнтэй хамт хоёр хүн ажлын хэсэгт орж ажиллахаар боллоо.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
643083
8 эможи

доогий
2022-12-07 17:53
худалдагдахгүй гэж найдаж бна
доогий
2022-12-07 17:53
энэ хүүд ёстой их баяраллаа
ард
2022-12-07 16:26
одоо бас дараагийн украйн нь болох нь бас нэг хошин шогийн жүжигчин гарч ирээд мөнгөний орон ч мэдэхгүй нөхөр
Зочин
2022-12-07 15:50
Өмхий хортой нүүрс түрүүлж хэчнээн хүн угаартаж яавлаа одоо байгаа хэд нь амьсгалын зам болон хорт хавдар тусаад дууслаа . Байгалийн нүүрсээ хулгайлсан хулгайчийн мөнгөөр ард түмэндээ нөхөн төлбөр төлөх ёстой!!!!!
Хошин шог
2022-12-07 15:10
Энэ мэргэжлийн хуульч, санхүүч хүн оруулаачээ !!!
Сайн ах
2022-12-07 15:06
Цогтбаяр зоригтой шударга байгаарай... Нямбаатар, Амарбаясгалан хоёр юу гэв???
Зочин
2022-12-07 15:06
Болж байна залуусаа. Тайван л байгаарай. Амжилт хүсье.
keyboard_arrow_up