Б.Бат-Эрдэнэ : БОАЖЯ-нд Улаанбаатарын утаа ХАМААГҮЙ Б.Бат-Эрдэнэ : БОАЖЯ-нд Улаанбаатарын утаа ХАМААГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бат-Эрдэнэ : БОАЖЯ-нд Улаанбаатарын утаа ХАМААГҮЙ

2022 оны 12 сарын 12

Arslan.mn

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрч, хүүхэд том хүнгүй амьсгалын замын өвчнөөр өвдөж байна. Гамшгийн хэмжээнд очсон Улаанбаатарын утааг арилгаж, бууруулж болдог юм байна гэдгийг бид 2019 оны өвөл У.Хүрэлсүхийн засгийн газрын үед биеэрээ мэдэрсэн. Засгаас нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж, тухайн үеийн хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан нь өдөр шөнөгүй шахмал түлш, түгээлт, борлуулалт, хяналт зохион байгуулалт дээр ажиллаж байв. 

Угаартаж, боож үхэх гэж байсан аод түмэн талархсандаа 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд МАН-ыг хуйгаар нь дахин дэмжсэн. 

Гэтэл 2020 оны сонгуулийн дараа өвлөөс эхлэн шинээр гарч ирсэн Хотын дарга Д.Сумьяабазар, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл нар сайн ажлыг үргэлжлүүлж чадалгүй унагав. Ингээд 2020 оноос өнөөдрийг хүртэл 3 дахь өвлөө үзэж буй хотын дарга Д.Сумьяабазар дорвитой ажил хийлгэлгүй явсаар Улаанбаатарын утааг буцаагаад гамшгийн хэмжээнд авчрав. 

Гэтэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нь цахим орчинд "БОАЖЯ-нд утаа яагаад холбоотой юм бэ" хэмээн гайхаж пост оруулсан байв. Өөрөөр хэлбэл Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үндэсний хорооны дарга нь Б.Бат-Эрдэнэ сайд өөрөө. Харин сайд нь Улаанбаатарын утаатай манай БОАЖЯ л лав хамаагүй шүү гэсэн утгатай мэссэжийг хээв нэг шидчихэв. 

Д.Амарбаясгалан дарга аа, танай засгийн чиглэлийн сайд чинь Улаанбаатарын утаа манай яаманд хамаагүй ээ гээд бичээд сууж байна. Ингэж бичиж, бодож байгаа хүн Агаарын бохирдлыг бууруулах тал дээр Засгийг төлөөлж юу ч хийгээгүй, хийхгүй ээ гэсэн үг мөн биз?! 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643281
1 эможи

Зочин
2023-01-02 17:34
Утааны сайд гэж байгаа байхаа түгжрэлийн сайд бас утаатай тэмцээд байх шиг байсан
Зочин
2022-12-12 20:17
Ха ха нэг иймэрхүү.
keyboard_arrow_up