БНХАУ-аас авах 20,000 тонн дизель түлшний эхний ээлжийнх ирсэн, түгээлт хийгдэж байгаа гэв БНХАУ-аас авах 20,000 тонн дизель түлшний эхний ээлжийнх ирсэн, түгээлт хийгдэж байгаа гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-аас авах 20,000 тонн дизель түлшний эхний ээлжийнх ирсэн, түгээлт хийгдэж байгаа гэв

2022 оны 12 сарын 13

Arslan.mn

Шатахууны нөөцийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа дизель түлшний нийлүүлэлт тогтворжино гэсэн байна.

Тодруулбал, "АИ-92 шатахууны хангалт, нөөц хэвийн байгаа. 30 гаруй хоногийн хангалттай нөөц бий. Дизель түлшний нийлүүлэлт дэлхий даяар нэлээн асуудалтай тулгарч байна.

Бид "Роснефть" компаниас арванхоёрдугаар сарын захиалгаар 83,000 тонн буюу сарын хэрэгцээгээ бүрэн хангах түлшээ баталгаажуулсан.

Мөн БНХАУ-аас 20 гаруй мянган тонн дизель түлш авахаар болж эхний ээлжид хагас нь орж ирж түгээлт хийгдэж байна. Тэгэхээр дизель түлшний нийлүүлэлт тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа"-г тэрбээр хэлжээ.

Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80,000 тонн байдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643307
0 эможи

keyboard_arrow_up