П.Сайнзориг: УИХ-ын гишүүд халдашгүй байдлын ард халхавчлуулж үлдэх боломжгүй болсон П.Сайнзориг: УИХ-ын гишүүд халдашгүй байдлын ард халхавчлуулж үлдэх боломжгүй болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

П.Сайнзориг: УИХ-ын гишүүд халдашгүй байдлын ард халхавчлуулж үлдэх боломжгүй болсон

2022 оны 12 сарын 14

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж байна.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдлээ. Ялын бодлогыг чангатгах асуудлыг авч үзлээ. Эрүүгийн хуулийн 22.1-т торгох ял оногдуулдаг. Эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд торгох ял хүлээх ямар ч боломжгүй болж, энэ заалтыг бүхэлд нь байхгүй болгож байна.  Мөн төрийн албанд бүх насаар нь дахин ажиллуулахгүй байх хуулийн төслийг тусгалаа.

Авлига албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх өөрчлөлтийг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна.  Мөн Засгийн газраас өөрийн орлогоос давсан автомашин унаж, хөрөнгө эзэмшиж байвал шалгах чиглэлийг өгсөн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643353
1 эможи

Зочин
2022-12-14 12:44
Чинзориг овоо шудрага залуу шиг байгаан иймл хэдэн сайхан залуучууд байхад монгол маань хөгжинөдөө.
keyboard_arrow_up