Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нотолж чадахгүй бол УЛСАД ХУРААНА
2022 оны 12 сарын 15
Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа "Авлига, албан тушаалын хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаа завших, хэргээ наймаалцах байдлыг зогсооно" хэмээн нийтэлжээ. Үүнд:
- Авлига, албан тушаалын хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаа завших, хэргээ наймаалцах байдлыг зогсооно
- Албан тушаалтны бүрэн эрхээс хамаарч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэг завшдаг байдлыг таслан зогсооно.
- Авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй.
- Авлига, ашиг сонирхлын хэрэгт холбогдсон хүнийг төрийн албаны удирдах албан тушаалд ажиллах эрхийг бүх насаар нь хорино. Цаашлаад төрийн албанд ажиллаж буй, хөрөнгө орлогоо мэдүүлдэг ажилтан, албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нотолж чадахгүй бол улсад хураах, өөрийн орлогоос давсан хэмжээний зардалтай амьдарч байгаа хүнийг шалгах ... гэх мэт эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийх үүргийг Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн яаманд өглөө гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
1
1
1
643392
10 эможи
Зочин
2022-12-15 12:22
УИХ гишүүний халдашгүй эрхийг үгүй болго
Зочин
2022-12-15 10:52
УИХын гишүүний бүрэн эрхийг халдашгүй дархан эрхийг хас!!!!
иргэн
2022-12-15 10:36
битгий няцааоай.сайн ажилдаж бнаа.( нямбаатар та 2)
Иргэн
2022-12-15 10:09
Зөв юм санаачлаад шүгэл үлээгээд тэмцэхээр Хөрөнгөжсөн Мафийнхан ЖАГСААЛД өөрийн ХҮМҮҮСЭЭ ӨНДӨР ХӨЛС ӨРТӨГ ӨГӨӨД АГУУЛГЫГ ӨӨРЧИЛЖ ОЮУНЭРДЭНЭЭГ НАМНАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ БН. ОЮУНКА БИТГИЙ УХРААРАЙ АРД ОЛОНТОЙГОО ЯЛАЛТАД ХҮРНЭ ШҮҮ
Ah
2022-12-15 09:58
Ингээд зарлахаар ямар хэрэг байхав дээ Луйварчид яаж ийж бгал нотлоно шдээ Шууд л шалгаал хураа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: