З.Дашдаваа: Нүүрсний асуудлаар ял завшуулахгүй, бас хэлмэгдүүлэхгүй З.Дашдаваа: Нүүрсний асуудлаар ял завшуулахгүй, бас хэлмэгдүүлэхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Дашдаваа: Нүүрсний асуудлаар ял завшуулахгүй, бас хэлмэгдүүлэхгүй

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хүн дуудахын тулд бид баримт, нотолгоо олж авч үүн дээрээ үндэслээд шалгадаг. Энд нэлээд өргөн хүрээтэй ажиллагаа явагдаж, 80 орчим мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Жолооч нараас хүртэл мэдүүлэг авч байгаа. Тодорхой хэмжээгээр хил гаралт, эзэмшигч компаниудын нийгмийн даатгал төлөлт зэргийг харж байна. Ажил нэлээн өргөн хүрээнд үргэлжилнэ. Иргэд хүн үлдээв ээ гэж байгаа. Бид хэн нэгнийг бид ял завшуулахгүй үлдээхгүй, бас хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй.

Одоогоор 50 хүнийг яллагдагчаар татаж, 17 хүнийг цагдан хориод байна. Өнөөдрийн байдлаар 3000 орчим хүн байцааж, 70 объектод нэгжлэг хийж, 34 үл хөдлөх хөрөнгийг битүүмжиллээ.  

Асуудлыг шалгаад шийдвэрээ гаргана. Хүмүүсийг яллагдагчаар татъя гэдэг саналаа прокурорт өгнө.

Өчигдөр С.Батболд, Ж.Эрдэнэбат, Н.Алтанхуяг гээд гурван ерөнхий сайдыг дуудсан" гэлээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643611
1 эможи

keyboard_arrow_up