“Тавантолгой“ ХК нь “ЭТТ“-оос 340 000 тонн нүүрс хулгайлсан нь тогтоогджээ “Тавантолгой“ ХК нь “ЭТТ“-оос 340 000 тонн нүүрс хулгайлсан нь тогтоогджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Тавантолгой“ ХК нь “ЭТТ“-оос 340 000 тонн нүүрс хулгайлсан нь тогтоогджээ

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

Ерөнхий хяналтын сонсголд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улс 1995 оноос жижиг, том экспорт хийж эхэлсэн байдаг. Тэрнээс хойш нийт 336 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүний 298.4 сая тонн буюу 80 хувь нь 2011 оноос өдийг хүртэл экспорт хийгдсэн байна. Үндсэндээ 90 хувийг нь найман компани гаргасан байна.

Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс", "Монголын алт компани", Тавантолгой", "Саусгоби сэндс", "МОЭНКО", "Чинхуа мак нарийн сухайт", "Хангад эксплорэйшн" зэрэг компани байна. Нийт нүүрснээс тэд 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байдаг байна.

Өнгөрсөн 2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалт хийсэн байна. Энэ бол бага тоо биш. Улмаар 1.6 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан байдаг" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643615
0 эможи

keyboard_arrow_up