​Д.Энхтайван: Нүүрстэй тээвэр гарч байхад нүүрсгүй гарсан гэж хил дээр тэмдэглэсэн байна ​Д.Энхтайван: Нүүрстэй тээвэр гарч байхад нүүрсгүй гарсан гэж хил дээр тэмдэглэсэн байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

​Д.Энхтайван: Нүүрстэй тээвэр гарч байхад нүүрсгүй гарсан гэж хил дээр тэмдэглэсэн байна

2022 оны 12 сарын 21

Arslan.mn 

Нүүрсний хулгайн асуудалд ГЕГ-ын дэд дарга Д.Энхтайван сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариуллаа. 

Тэрбээр мэдээлэлдээ "Гаалийн мэдүүлэггүйгээр экспорт гарсан байна. Бүртгэл дутуугаас хил хооронд мэдээлэл солилцох бүртгэлгүйгээр гарсан. Үүнийг шалгаж, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно, шүүх шийднэ.  2010-2011 оны хооронд 3758 тээврийн хэрэгслээр 379 мянган тонн нүүрсийг гаалийг бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн.  

2013-2017 онд нүүрс тээвэрлэгч 86 ААН-ийн 2527 тээврийн хэрэгсэл улсын хилээр гарсан бүртгэлтэй. Тавантолгой ХК экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоо хэмжээ тус компанитай нүүрс худалдах гэрээ байгуулсан 21 ААН гэрээнд заасан тоо хэмжээнээс нэг сая тонн нүүрс илүү экспортолсон. 12 ААН эх үүсвэр тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн" гэлээ. 

Түүнчлэн одоогийн байдлаар гаалийн улсын хоёр байцаагчийг шалгаж байгаа гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643624
1 эможи

keyboard_arrow_up