Зөвлөлдөх санал асуулгыг хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна Зөвлөлдөх санал асуулгыг хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зөвлөлдөх санал асуулгыг хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна

2022 оны 12 сарын 27

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ)-ны дарга Ж.Мөнхбат Зөвлөлдөх санал асуулга хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоол батлагдсан. Үүнтэй холбогдуулан ТББХ-ноос ажлын хэсэг гаргаж, ахлагчаар нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг томилоод байна. Одоо Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн. Нээлттэйгээр нэр дэвшүүлж, 5-11 хүнийг сонгон шалгаруулна.

Энэ хүрээнд дараах ажлыг зохион байгуулна. Үүнд:

  • “Нийгэм, эдийн засаг, улс орны тулгамдсан асуудал, гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулна.
  • “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг ТББХ-ноос 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Энэхүү уулзалтад эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, жагсагч нар оролцох боломжтой.
  • Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг санал асуулгад оролцох иргэдийг хуулийн хүрээнд Үндэсний Статистикийн Хороогноос түүврийн аргаар сонгож оролцуулна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643743
0 эможи

keyboard_arrow_up