ЗГ: Хүүхдийн 100,000 төгрөгийг хэрхэн олгох журмын талаар хэлэлцэж байна
2023 оны 1 сарын 04
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн 100.000 төгрөгийг хэрхэн олгох журмыг батлах зэрэг нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэх юм байна.
Тодруулбал, энэ оноос эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон.
Мөн
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643885
0 эможи
Зочин
2023-01-04 09:06
Өөрсдийнхөө идэж уусан хулгайлсан мөнгөө яах тухайгаа яриач ээ. Юун хүүхдйн мөнгө вэ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: