Г.Занданшатар: Шударга ёс, ирээдүйн сайн сайхны төлөө эрс зоримог өөрчлөлтүүдийг хийх цаг үе ирлээ Г.Занданшатар: Шударга ёс, ирээдүйн сайн сайхны төлөө эрс зоримог өөрчлөлтүүдийг хийх цаг үе ирлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Шударга ёс, ирээдүйн сайн сайхны төлөө эрс зоримог өөрчлөлтүүдийг хийх цаг үе ирлээ

2023 оны 1 сарын 11

Arslan.mn

Улсын Их Хурлаас Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай тогтоол баталсан.

Энэ хүрээнд Улс төр, эдийн засаг, нийгмийн зөвшилцөл чуулга уулзалтыг өнөөдөр (2023.01.11) Төрийн ордонд зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн 124, Дээд шүүхэд бүртгэлтэй 36 намаас 26 намын 110, эрдэмтэн судлаачид 51, иргэний нийгмийн болон холбоод, төрийн бус байгууллагын 156, иргэн 75, үе үеийн Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга нар, “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурлын гишүүд болон төрийн зарим байгууллагын албан тушаалтан зэрэг 600 гаруй төлөөлөл оролцож байна.

Чуулга уулзалтыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, ард түмэн засаглах эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бүрэн хангагдсан цагт л ардчилал үнэ цэнтэй болно. Үүний тулд та бид энд хуран цугларлаа.

Монгол ардчилсан тогтолцоог сонгон замнаснаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Оносон зүйл их бий. Бүхэлдээ бидний сонгосон хөгжлийн зам, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, чөлөөт зах зээлийн зарчим буруу биш. Зөв замаасаа бид ухрах ёсгүй, урагшлах ёстой.

Гэхдээ бидэнд алдсан, буруудсан, засах ёстой асуудлууд өнгөрсөн 30 жилд багагүй хуримтлагдсан. Тиймээс оносноо баталгаажуулж, туршлага сургамжаа цэгнэхийг нийгэм, цаг үе биднээс шаардаж байна. Одоо нийгмийн бухимдлын шалтгаан болж байгаа шударга ёс хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн хүндрэл зэрэг олон жил хуримтлагдсан асуудлууд нь бодлогын болон хэрэгжилтийн алдаа гэсэн огтлолцол дээр төвлөрч байна.

Энэ бүхнийг цогцоор шийдэхийг нийгэм, цаг үе шаардаж байна. Дэлхийн тектоник өөрчлөлтийн шинэ үед гадаад, дотоод нөхцөл байдлаа үнэлэн, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлээ эрхэмлэж, үндэсний зөвшилцлийг хангаж, үүний зэрэгцээ шударга ёс, ирээдүйн сайн сайхны төлөө эрс зоримог өөрчлөлтүүдийг хийх цаг үе иржээ.

Харин юуг яаж шинэчлэх, ямар эрэмбэ дараагаар хэрхэн шийдвэрлэхийг бүгдээрээ хэлэлцэж, зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан эдгээр асуудлуудыг тодорхойлж, эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гарах шийдвэрийн талаар иргэдтэйгээ зөвлөлдөх, үндэсний зөвшлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” Улсын Их Хурлын тогтоолыг баталж гаргасан. Нэн тэргүүнд эрдэмтэн, судлаачидтай хамтарч нийгэм улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц, шийдэл сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Хоёр дахь нь, өнөөдөр ард нийтээ төлөөлөн энэ танхимд цугласан Та бүхэнтэйгээ хэлэлцэн зөвшилцөх гэж байна.

Энэ цаг үе маань түүхэн өөрчлөлтийг шаардаж байна. Өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж шинэ ирээдүйг зорьсон шинэ нүүдэл хийх цаг нэгэнт болжээ. Буруу, болохгүй бүхнээ орхиод, шинэчлэлийн төлөө нийтээрээ хэлэлцэж урагшилья. Энэ нүүдэл хөгжил дэвшил тийш, сайн сайхан амьдралыг зорих нүүдэл байх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэсэн юм.

Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн ололт амжилт, алдаа оноог эргэцүүлсэн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг тавьсан юм. Тэрбээр, 1990-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцсэн бүх протоколыг 12 ботиор хэвлэснийг оролцогчдод үзүүлж, танилцуулав. Тэрбээр илтгэлдээ энэхүү 12 боть протоколыг эх сурвалжаа болгосон байна.

Энэ цаг үе маань түүхэн өөрчлөлтийг шаардаж байна. Өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж шинэ ирээдүйг зорьсон шинэ нүүдэл хийх цаг нэгэнт болжээ. Буруу, болохгүй бүхнээ орхиод, шинэчлэлийн төлөө нийтээрээ хэлэлцэж урагшилья. Энэ нүүдэл хөгжил дэвшил тийш, сайн сайхан амьдралыг зорих нүүдэл байх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэсэн юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн ололт амжилт, алдаа оноог эргэцүүлсэн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг тавьсан юм. Тэрбээр, 1990-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцсэн бүх протоколыг 12 ботиор хэвлэснийг оролцогчдод үзүүлж, танилцуулав. Тэрбээр илтгэлдээ энэхүү 12 боть протоколыг эх сурвалжаа болгосон байна.

Ерөнхий сайд Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн 30 жилийн түүхийн эерэг ба сөрөг үр дүнг дүгнэж, эдийн засгийн макро үзүүлэлтүүд, экспортыг бүтэц, уул уурхайн голлох бүтээгдэхүүнийг жишээлэн, өнөөгийн улс төр, засаглал, нийгмийн үзүүлэлтүүд, тэр дундаа орлого, хөрөнгийн ялгаатай, тэгш бус байдал, албан тушаал, эрх мэдлийн гэмт хэргүүд зэрэг ард түмнийг бухимдуулж буй асуудлуудын суурь шалтгаан нь Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоонд оршиж буй хэмээн үзэж байгаагаа тодорхой ярив.

Ардын Их Хурлын 1991 оны 11-р сарын 30-нд Монгол Улсын засаглалын хэлбэрийг хэлэлцэх санал хураалтаар депутатуудын 186 нь Ерөнхийлөгчийн, 186 нь парламентын засаглалыг дэмжиж, 48 хувиар санал тэнцсэн байна Энэ үеэр Ерөнхийлөгч П.Очирбат хуралдааны танхимд орж ирээд Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, “Монгол улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж мэдэгдсэнээр манай улс парламентын засаглалтай болсон тухай сонирхолтой баримт дэлгэн ярив.

Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд, Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийж чадсан, энэ хугацааны ололт амжилт, алдаа дутагдалтай холбоотой бөгөөд шинэ 30 жилийг хэрхэн тодорхойлох нь энэ цаг үеийн эрхэм үүрэг хэмээн дүгнэсэн юм.

Үндсэн илтгэлтэй холбогдуулан чуулга уулзалт оролцогчдын тавьсан асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар нар хариулж, оролцогчид санал бодлоо илэрхийлж байна. Үдээс хойно чуулга уулзалт Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх нь, Эрхзүйн шинэчлэл, Эдийн засгийн шинэчлэл сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644050
1 эможи

Зочин
2023-01-11 16:49
Төрөөс төрсөн тэрбумтануудын хөрөнгийг хураа
Зочин
2023-01-11 14:41
togtolshoogoo uurchluud turuus tursun ter bumtani hurungig huraaj uls ornoo ard tvmhee yduurlaas yaraltai gargah ystoi
Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up