Ц.Даваасүрэн: Барилгын салбарт  хүнлэг, ёс суртхуунтай байдлыг эрхэмлэн иргэдэд тэр дундаа хүүхэд багачуудад хор нөлөөгүй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаар нь дүгнэнэ Ц.Даваасүрэн: Барилгын салбарт хүнлэг, ёс суртхуунтай байдлыг эрхэмлэн иргэдэд тэр дундаа хүүхэд багачуудад хор нөлөөгүй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаар нь дүгнэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Барилгын салбарт хүнлэг, ёс суртхуунтай байдлыг эрхэмлэн иргэдэд тэр дундаа хүүхэд багачуудад хор нөлөөгүй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаар нь дүгнэнэ

2023 оны 1 сарын 19

Arslan.mnСайд Ц.Даваасүрэн  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт 30 гаруй төрийн бус байгууллагын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ТББ-ын удирдлагууд үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, салбарт тулгамдаж байгаа, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар саналаа хэллээ.
Барилгын салбарын хувьд Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд салбарын тусгай зөвшөөрөл олголт, сургалтын үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудад гэрээний үндсэн дээр хариуцуулан ажиллаж байна. Төрийн бус байгууллагын төлөөллүүд барилгын салбарын түншлэл өргөжин тэлж, ил тод, шуурхай болсоор байгаа ч хууль эрх зүйн хувьд боловсронгуй болгох, сайжруулах, өөрчилж шинэчлэх асуудлууд байгааг Барилга, хот байгуулалтын сайдад уламжилж, шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг хүсэв. Тухайлбал:
- Салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтуудыг тусдаа биш нэгтгэж, нэг түншлэл болгож явуулах,
- Хот байгуулалтын чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч, цаашид хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийг орон тооны бусаар биш орон тооны бүтэцтэй болгох,
- Барилгын салбарын ажилчдын ажлын нөхцөл, нийгмийн хангамжийг сайжруулж, үнэлэмжийг өсгөх
- Үнэ бүрдлийн асуудалд анхаарч, үнийн индекс тогтоодог байдлыг зогсоох,
- “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-г яаралтай батлаж, хэрэгжүүлэхэд анхаарах,
- Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагыг байгуулах,
- Зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх,
- Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, ажиллах хүчний дутагдалтай байдлыг шийдвэрлэх,
- Салбарын хяналт шалгалтын үйл ажиллагаа шилжин ирж байгаатай холбоотойгоор тус чиглэлийн үйл ажиллагаанд мэргэжлийн холбоодтойгоо хамтран ажиллах зэрэг саналуудыг дэвшүүлж байлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн төрийн бус байгууллагуудыг саналаа яаманд албажуулж ирүүлэхийг хүсээд, цаашид яам, төрийн бус байгууллагын хооронд тогтсон түншлэлийн харилцааг бэхжүүлж ажиллахаа илэрхийллээ. Гэхдээ түншлэлийн үйл ажиллагааны хүрээнд дотоод аудит ажиллуулж, судалгаа хийж, хариуцлагатай ажиллах шаардлагыг тавих болно гэлээ. Тодруулбал: Ажлын тоон үзүүлэлтийг бус хэр хариуцлагатай ажиллаж, нийгэмд тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хүнлэг, ёс суртхуунтай байдлыг эрхэмлэн иргэдэд тэр дундаа хүүхэд багачуудад хор нөлөөгүй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаар дүгнэнэ гэсэн юм.
Мэргэжилтэй боловсон хүчнийг чадавхижуулах сургалтын үйл ажиллагааны хувьд цаашид мэргэжлийн сургалтын төвүүдтэй түншилж, хамтран ажиллах нь зүйтэй гэсэн бол тусгай зөвшөөрөл олголтыг зөвхөн барилга барих хугацаанд тухайн барилгад нь олгоод явбал тусгай зөвшөөрлийг шилжүүлэн худалддаг байдал арилна гэдгийг сайд төрийн бус байгууллагын удирдлагуудад сануулав. Мөн хот байгуулалтын гол эрх зүйн баримт бичиг болох “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г яаралтай батлуулж, хэрэгжилтийг хангах чиглэл өгч, Барилгын тухай хуулиар бүрэн зохицуулагдахгүй байгаа асуудлууд, Техникийн норм, нормативын бичгүүд, зургийн чанар тааруу байгаа зэрэг бүхий л асуудлуудаа хэлж шийдвэрлүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллахыг төрийн бус байгууллагуудаас хүслээ. Мөн барилгын салбар эрдэм шинжилгээний байгууллагагүй явах нь буруу, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй орчин бүрдүүлэх чиглэлээр хяналтыг чангатгаж, ажилчдад амласан цалингаа олгохгүй байх зэрэг зөрчлийг арилгах чиглэлийг өгсөн юм. Түүнчлэн барилгын салбарт хүний хүч хөдөлмөрийг мөлжих байдал хэрхэвч байж болохгүй гэдгийг анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644192
1 эможи

ард
2023-01-19 15:05
ямарч машин зогсоолгүй гаршгүй жижигхэн газар 15 давхар баоилга бариулхаал болчих хүнснии 4 дэлгүүрээс хойш явах замд хуучин шавар байшин
keyboard_arrow_up