Б.Батцэцэг: 2022 онд 762 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон бол 144 иргэн хилийн чанадад нас барсан Б.Батцэцэг: 2022 онд 762 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон бол 144 иргэн хилийн чанадад нас барсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Батцэцэг: 2022 онд 762 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон бол 144 иргэн хилийн чанадад нас барсан

2023 оны 1 сарын 30

Arslan.mn

Гадаад Харилцааны яамны удирдлагууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр "Өндөр хөгжилтэй орнуудад Монгол иргэдийг визгүй зорчуулах яриа хэлэлцлийг байнга явуулдаг. БНСУ-тай визийн хөнгөлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайдыг айлчлах үеэр иргэдийг тус улсад ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэлээ хангаж байна.

Эмчилгээний зорилгоор зорчиж буй иргэдийг визгүй зорчуулах, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцах нь бидний эхний ээлжийн зорилго юм. Түүнчлэн олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байсан одоо бол огт визгүй байх санал тавихаар шийдээд байна" гэсэн юм. 

Түүнчлэн дэлхийн 87 улсад 167,000 Монгол иргэн оршин сууж байгааг дурдаад "Тэдний 125,000 нь хууль ёсны оршин суугчид байна. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2009-2022 онд 800 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн. Тус санд 2022 онд 200 сая төгрөг, энэ онд 392 сая төгрөг төсөвлөсөн. Уг сангийн өнгөрсөн жилийн зарцуулалтыг харахад дийлэнх нь нас барсан иргэдийн шарилыг зөөх, эх орондоо ирэх боломжгүй хүмүүсийг авчрах зэрэгт зориулагдсан байна. 

2022 онд 762 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон бол 144 иргэн хилийн чанадад нас барсан. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар 157 иргэн 17 улсад ял эдэлж байна. 

Хилийн чанадад ял эдэлж буй Монгол иргэдэд консулын туслалцаа үзүүлж, ар гэртэй нь холбоо тогтоолгох, ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Хилийн чанадад ял эдэлж байгаа 132 иргэнийг Дипломат төлөөлөгчийн газруудаас эргэж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд 42.8 сая төгрөгийг зарцуулсан" гэдгийг Б.Батцэцэг сайд хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644343
0 эможи

keyboard_arrow_up