Ипотекийн зээлийн хүүг 6% руу шилжүүлэх асуудлыг Засгийн газар УДАХГҮЙ ШИЙДНЭ Ипотекийн зээлийн хүүг 6% руу шилжүүлэх асуудлыг Засгийн газар УДАХГҮЙ ШИЙДНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ипотекийн зээлийн хүүг 6% руу шилжүүлэх асуудлыг Засгийн газар УДАХГҮЙ ШИЙДНЭ

2023 оны 1 сарын 31

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн хүүг бууруулах, урьдчилгаа төлбөрийг 20 хувьд хүргэх бүрэн боломжтой талаар ажлын хэсгийн дүгнэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулсан. 

Түүнчлэн Шадар сайдын зүгээс "Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй хэмээн үзэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг огцруулж, АТГ-т шалгуулахаар болсон" талаараа мэдээлэл хийсэн.

Өөрөөр хэлбэл, манай улс өнөөдрийн байдлаар 109048 иргэнд 6.3 их наяд төгрөгийн орон сууцны зээл олгожээ. Үүний 64220 нь найман хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Эдгээр иргэдийн зээлийг зургаан хувь рүү шилжүүлэх боломжтой  гэсэн дүгэнэлт ч гарсан гэдгийг Шадар сайд танилцуулж байсан.

Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд  Ц.Даваасүрэн хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ тухай ярьжээ. Тэрээр "Ерөнхий сайд энэ асуудлыг судалж танилцуулах чиглэл өгсөн. Удахгүй Засгийн газраар яригдах байх. Ирэх жилүүдэд ипотекийн зээл олголтыг өмнөх жилүүдээс бууруулахгүй байхаар төлөвлөж байна" гэжээ.   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644366
1 эможи

Зочин
2023-01-31 15:00
200 гаруй сая-ын талыг нь төлөөд ипотекийн зээлээр 40 гаруй настай иргэн байранд ороход 700 шахам сая төгрөг төлж 80 настай зээлээ төлж дуусах юм. 6 хувь болгоно гэдэг бага ч гэсэн хөнгөлөх зөв санал юм. Банк арай дэндүү мөнгө угааж хүүлж байгаа нэг ёсны луйвар гэлтэй.
Зочин
2023-01-31 13:02
Huuyee hodoo oron nutagt ipotekiin zeel on garsanaas hoish ogohgui bn 3 huvia tolood zeelend hamragdah geed huleej bga zaluus ih bna. Ene talaar yamr ch shiidguu bgaaf bna shdee
С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up