Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д ажиллаж байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн 7 хоногт гэхэд нийт 183 иргэн хандаж гомдол, мэдээлэл ирүүлсэнээс 120-д нь мэдээлэл өгч, 34 иргэний гомдол мэдээллийг судалж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан мэдээллээ. Мөн 15 иргэний барааг сольж өгөх, засвар үйдчилгээ үзүүлэх зэргээр шийдвэрлэж, 5 245 000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.

Сүүлийн өдрүүдэд иргэдээс худалдаа үйлчилгээ, тэр дундаа сар шинийн баяртай холбоотойгоор хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ эрс нэмэгдсэн талаарх мэдээлэл нэмэгдсэн байна. Тодруулбал, “Хүчит шонхор” худалдааны төвд хонины ууц 500-600 мянган төгрөг, ааруул 50-60 мянган төгрөгөөр худалдаалагдаж буйг иргэд мэдээллээд байгаа аж.

Arslan.mn

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Цагаан сарын баяр ойртож буйтай холбогдуулан бизнес эрхлэгч ААН байгууллагууд, томоохон сүлжээ дэлгүүрүүд үнээ зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх, мөн арилжааны банкууд иргэдэд хэрэглээний зээл олгохдоо үндэслэлгүй шимтгэл авдаг асуудлыг цэгцлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай гэсэн 3 хуулийн төслийг яаралтай эцэслэн боловсруулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг даалгалаа.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан агентлагийнхаа чиг үүрэг, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар хийсэн мэдээлэлдээ “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа төлөвлөн агентлагийн 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнд 3 ерөнхий чиг үүргийн хүрээнд 24 зорилт, 59 арга хэмжээ тусган ажиллаж байна. Өрсөлдөөний тухай хуулиар монополь аж ахуй эрхлэгчийн үнийг хянах хуулийн зохицуулалттай хэдий ч нийт 133 аж ахуй эрхлэгч буюу тухайлбал, эрчим хүч, харилцаа холбоо, ус хангамжийн гэх мэт салбарын үнэ тарифыг хянаж, зөвшөөрөл олгох боломжгүй байна” хэмээгээд энэ онд хэрэгжүүлэх гол ажлуудаа танилцуулсан юм.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644596
0 эможи

keyboard_arrow_up