Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
2023 оны 3 сарын 07
Засгийн газар долоо хоногийн лхагва гараг бүр ээлжит хуралдаанаа хийдэг. Харин маргааш бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа учраас Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
-
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
-
Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам,
-
Эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношлогооны явц, түүний мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг 17 орчим асуудал хэлэлцэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645233
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: