ХЗДХЯ: Шүгэл үлээж, авлигын хэргийн талаар мэдээлэл өгөхийг иргэдээс хүсэж байна ХЗДХЯ: Шүгэл үлээж, авлигын хэргийн талаар мэдээлэл өгөхийг иргэдээс хүсэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХЯ: Шүгэл үлээж, авлигын хэргийн талаар мэдээлэл өгөхийг иргэдээс хүсэж байна

2023 оны 3 сарын 09

Arslan.mn

Засгийн газрын зүгээс байгуулагдсан "Шүгэл ажиллагаа"-ны ажлын хэсгээс мэдээлэл хийж байна.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго "Авлига манай улсад ямар байгааг та бүхэн сайн мэднэ. Ерөнхий сайдын захирамжаар "5Ш" ажиллагааг эхлүүлсний нэг нь Шүгэл. Иргэдээс мэдээлэл авч, хамтран ажиллах зорилгоор энэ ажиллагааг эхлүүллээ. Ажлын хэсгийг би ахалж ажиллана. Өнөдрийн хэвлэлийн хуралд ажлын хэсгийн гишүүд оролцож байна. 

Иргэдийн зүгээс авлигын талаар эрсдэлтэй зүйлийн талаар мэдээлэх юм бол өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг асуудал байдаг. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын чуулганаар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахад ажлын хэсэг бүхий л талаар дэмжлэг үзүүлж, олон нийттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.

Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төв, E-Mongolia болон шүгэл ажиллагаа нэртэй сошиал хуудаснууд, шуудангийн салбар, ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой.

Эхний ээлжид 1111 төв дээр долоо хоногийн Баасан гараг бүрд шүгэл ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй 09:00-12:00 цагийн хооронд уулзалт зохион байгуулна. Мэдээлэл авах эхний арга хэмжээ маргааш буюу гуравдугаар сарын 10-нд болно.

Шүгэл ажиллагааны хүрээнд иргэдийг ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна.

Иргэд, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгэм, сэтгүүлчидтэй хамтарч ажиллана. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн тодорхой мэдээлэл ирсэн бол бид нээлттэй байх болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645294
0 эможи

ард
2023-03-09 13:06
энэ богд уулыг чинь том том хашааа хаус барьж байгаагаа зүгээрл зөвшөөрлиин дуудлага богд ууо худалдаагаар авсан ядуу монгол улсад минь хичнээн сая доллор орсоныг шалгаад мэдээлдэээ
keyboard_arrow_up