Л.Оюун-эрдэнэ: авлигачидтай нам харгалзахгүй ТЭМЦЭНЭ Л.Оюун-эрдэнэ: авлигачидтай нам харгалзахгүй ТЭМЦЭНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-эрдэнэ: авлигачидтай нам харгалзахгүй ТЭМЦЭНЭ

2023 оны 4 сарын 10

Ерөнхий сайд чуулганы үеэр дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр, " Хулгай, эдийн засаг гэдэг нэг зүйл болчхоод байна. Т.Бадамжунай гэдэг хүнийг ирснээс хойш хулгайтай тэмцэх буруу юм байна. Өрөвдөж хайрлах ёстой юм байна гэдэг зүйл ажиглагдаж,  зохион байгуулалттай зүйл их боллоо. Өнөөдрийг хүртэл улс төрийн ямар нэгэн мэдэгдэл хийхгүй ирсэн. Гэхдээ улс төрийн ямар шийдвэрүүд гарч, юу болоод байгааг ард түмэн бүгд мэдэж байгаа. Бид авлигаас салах хэрэгтэй. Хачигтай мал удаан явахаар хүндэрчихдэг шиг авлига гэдэг зүйл салбар бүхэнд шимэгчилж байна. Уул уурхайн салбарт шимэгчилж амьдарч хязгааргүй баяжиж, шүүхийг худалдаж авсан ийм нөхдүүдтэй нам харгалзахгүйгээр тэмцэх ёстой. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд ийм зүйлд битгий автаарай. Авлигачид биднийг өрөвдөөгүй шүү. Бидний ирээдүйг үгүй хийсэн. Бид өрөвдөж, ухарч, уучилж болохгүй. Хамтдаа энэ асуудлыг шийдье. Сүүлийн үед жагсаал цуглаан идэвхжиж байна. Т.Бадамжунай гэдэг хүн яасан ч их бяртай, нөлөөтэй хүн юм. Энэ асуудлаас болж бид ухарч болохгүй. Системийн авлигад бууж өгөхгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646013
2 эможи

Иргэн
2023-04-10 19:48
Маш их итгэж,дэмжиж байгаа,амжилт хүсье.
keyboard_arrow_up