Б.Чойжилсүрэн: Нэг, хоёр жилдээ Өвөрмонголоос цахилгаан эрчим хүч импортлох шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй Б.Чойжилсүрэн: Нэг, хоёр жилдээ Өвөрмонголоос цахилгаан эрчим хүч импортлох шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Чойжилсүрэн: Нэг, хоёр жилдээ Өвөрмонголоос цахилгаан эрчим хүч импортлох шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй

2023 оны 4 сарын 12

"Манай улсын төвийн эрчим хүчний системийн хэрэглээ жилд 4.8-6.4%-аар өсөж байгаа. Бид эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон байгаа нь үнэн" хэмээн ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн хэллээ.

Тэрбээр ирэх өвлийн бэлтгэл ажлын талаар "2022-2023 халаалтын өвлийн улирлыг эрчим хүчний салбарынхан бүх нөөц бололцоогоо шавхаад давлаа.

2023-2024 оны өвлийг давах төлөвлөгөөг хийж байна. Эхний ээлжид Сонгино дэд станц дээр 80BMт-ын цэнэгт хураагуур ашиглалтад оруулна. Ингэснээр ирэх жилд цахилгаан эрчим хүчний хэрэглээг тодорхой хэмжээгээр зохицуулна. 

Нэг, хоёр жилдээ Өвөрмонголоос цахилгаан эрчим хүч импортлох шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй. Тус орны эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд ирэх сард манай улсад ирж ажиллан техникийн бололцоог судлахаар тохирсон.

Ямар ч байсан ирэх өвлийн эрчим хүчний оргил ачааллын үеийг давна.

Эрчим хүчний салбарын хамгийн хүндрэлтэй асуудал нь зардал зах зээлийн үнээр гардаг бол орлого дээрээсээ зохицуулалттай.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас ААН-үүдийн цахилгаан эрчим хүчний үнийг 14-38%-аар нэмж, нэг удаагийн арга хэмжээ авсан. Энэ нь хангалттай бус. Шаардлагатай тохиолдолд дахиад нэмэхээс өөр аргагүй.

Энэ жилийн тухайд эрчим хүчний сайдаар үйл ажиллагааны удирдамж батлуулдаг 23 ААН 100 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа.

Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжсон тохиолдолд цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг хөдөлгөх асуудал яригдана. Одоо нэмэх бололцоо байхгүй. Хэрэглэгчийн төлөх чадвар резин шиг сунаж өгөхгүй байна гэсэн үг" хэмээн тайлбарлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646093
1 эможи

х
2023-04-13 01:18
хуцлаашдэээ лалар
keyboard_arrow_up