Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарынхантай уулзаж байна
2023 оны 5 сарын 01
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа эрүүл мэндийн салбарынхантай хийж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хийж буй өглөөний уулзалтад нийслэл төдийгүй орон нутгаас ч оролцож байгаа юм.
Ерөнхий сайд энэ удаагийн уулзалт иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд үзүүлэхэд тулгамдаж буй асуудал, өнөөдрөөс яг нэг жилийн өмнө эхэлсэн эрт илрүүлгийн явцыг эрчимжүүлэх боломж, төр засгаас ямар дэмжлэг шаардлагатай байгаа талаар эмч нарын санал бодлыг сонсох зорилготой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646631
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: