ШУУРХАЙ: Засгийн газар ээлжит бусаар хуралдана
2023 оны 5 сарын 09
Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдах гэж байна.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг журмын тухай хуулиар тусгайлан тогтоосны дагуу УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нар тойрогтоо ажиллаж ҮХНӨ-ийн төслөөр иргэдээс санал авах юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар маргааш сайд нар орон нутгийн иргэдтэй уулзаж ҮХНӨ-ийн төслийн агуулгыг танилцуулж санал авах учраас маргааш товлогдсон Засгийн газрын хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон байна. Мөн
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын талаар,
- Яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн зэрэг 13 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646898
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: