Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох боломж бүрдсэн Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох боломж бүрдсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох боломж бүрдсэн

2023 оны 5 сарын 11

Arslan.mn

2023 он гарсаар хамгийн их дуулиан тарьж буй мэдээллийн нэг нь хүүхдийн мөнгө юм. Өрхийн орлогоос хамаарч хүүхдийн мөнгийг олгохоор болж, хүүхдүүдэд ялгавартай хандаж байгааг олон ч хүн шүүмжлэлж буй.

Тэгвэл эл асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хөдөлмөрийн нийгэм хамгааллын чиглэлээр төлөвлөсөн зүйлүүд олон байгаа. Тиймээс тэтгэвэр, цалин гээд ноднин төсөв өргөн барихад хүүхдийн мөнгөний асуудал маш хүнд байсан. 91 хувь битгий хэл 60,70 хувь хүртэл буулгах шаардлага Олон улсын валютын сан болон гадаадын бусад хөгжлийн байгууллагуудын хувьд өндөр дарамттай ажиллаж байсан. Харин бид тэр хүнд байдал руу оролгүй эдийн засгаа тогтворжуулж боломж гарч ирж байгаа учраас хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх боломж гарч ирж байна. Үүнийг бид сүүлийн хагас жилд эдийн засаг, инфляцтай уялдуулж шийдье гэж Засгийн газар ажиллаж байна." гэсэн тайлбарыг өглөө.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
646966
1 эможи

Зочин
2023-05-11 14:34
Tetgbere nemeechde
keyboard_arrow_up