Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана

2023 оны 5 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Үндэсний шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжийг 22 дахь жилдээ тодруулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шилдэг аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа.

Энэ жилийн хувьд зөвхөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн шилдэг аж ахуйн нэгжээр өргөмжилж буй нь онцлог. Шилдэг 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихийг эрмэлзсэнийг Ерөнхий сайд онцоллоо.

2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын ДНБ-ий 74 хувь, нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт болж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд 2022 онд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллар давж, цар тахлын оргил үед -4,6 хувь байсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7,6 хувийн өсөлтөд хүрээд байна. Эдийн засгийн энэхүү үзүүлэлтүүдийг улам сайжруулж өнөөгийн хүндрэлийг даван туулахад шилдэг аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд цаашид төр хувийн хэвшилтэй өрсөлддөг хандлагыг өөрчилнө гэв.“Монгол Улсын Засгаас газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар улстөрч, болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдал таслан зогсож, энэхүү орон зай хувийн хэвшлийнхэн Та бүхэнд чөлөөт өрсөлдөөний орон зай болж очих болно.

Төр өөрөө ресторан, зоогийн газар, амралт сувиллын газар ажиллуулж, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна.

Төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, онгоцны нислэгийн менежментийг дэлхийн түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энд ондоо багтаан зохион байгуулах болно”гэлээ.

Мөн Засгийн газраас хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд хөдөө орон нутагт салбар үйлдвэрээ байгуулж, ажлын байрыг бий болгон манлайлан ажиллах бизнес эрхлэгчид, ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг төрөөс бүхий л боломжит бодлогын шийдвэрийг гарган дэмжин ажиллахаа зарлаад байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Цар тахлын болон геополитикийн энэхүү ээдрээт цаг үед улс орон бүхэн өөрийн давуу болон сул талыг эргэн дүгнэн хэлэлцэж, иргэд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа зөвшилцөж байна. Нэн эгзэгтэй цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан хувийн хэвшлийнхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ. Мөн цар тахлын хүндрэлийг хамтын хүчээр даван туулсан шиг, үнийн өсөлтийг багасгах үйл хэрэгт “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647171
0 эможи

Доктор Уэйн Кёрл
2023-05-18 19:19
Та бөөрөө эрэгтэй, эмэгтэй аль нь ч зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Венкатагийн мэргэжлийн эмнэлэгтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 805,000 долларыг эрхэм өвчтөнүүдэд санал болгоно. Намайг Доктор Уэйн Кёрл гэдэг, би Энэтхэгийн мэс заслын эмнэлэгт нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь Бөөрний мэс засал / шилжүүлэн суулгах болон бусад эрхтний эмчилгээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд, эрүүл донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид: №018C Alur Road, Карнатакагийн нэгдүгээр давхарт байрладаг - Энэтхэг, Их Британи болон бусад улс орнууд. Хэрэв та бөөрөө зарахыг сонирхож байвал бидэнтэй холбоо барина уу Имэйл: DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM Утас: 19083092601 эсвэл 447024028945 P.O.Box 27 New Delhi RC: 40932 Анхаарна уу: Интернэт нь авлигад автсан тул бид мөнгөө аваад зугтахгүй жинхэнэ хандивлагчдыг хайж байгаа тул чин сэтгэлээсээ, үнэнийг хэлээрэй, бид хүүхэд биш, энэ бүхэн нь бөөр хэрэгтэй байгаа эрхэм өвчтөнүүдийн амийг аврах явдал юм. Хүндэтгэсэн.. Доктор Уэйн Кёрл
Business Support
2023-05-18 18:34
Өдрийн мэнд, та өнөөдөр ямархуу байна, энэ имэйл таныг сайн олно гэдэгт итгэж байна уу? Би Ectbanks PLc хөрөнгө оруулагч/зээлдүүлэгчид, Венчур сан, хөрөнгө оруулалтын компаниудын хөрөнгө оруулалтыг ашигтай бизнест хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлдэг хөрөнгө оруулалтын ахлах ажилтан юм. Миний хөрөнгө оруулагчид хувийн хөрөнгө оруулалтын багцдаа хөрөнгө оруулалтын сайн өгөөжийг бий болгож чадах аливаа ашигтай бизнес/төслийг сонирхож байна. Хэрэв танд төслийн боломж байгаа эсвэл санхүүжилт шаардлагатай, хэрэгжүүлэх боломжтой төсөлтэй хэн нэгнийг таньдаг бол надтай холбогдож цаашдын хэлэлцүүлгийг хийнэ үү. Хүндэтгэсэн, Саид Бани, Хөрөнгө оруулалтын ахлах захирал Ectban.ks@outlook.com Whatsapp: 12084030014
keyboard_arrow_up