С.Баяр: Мэлзээд, бултаад байх хэрэггүй. Авсан бол өгөх ёстой. Зээл бол буцааж төлөх үүрэгтэй С.Баяр: Мэлзээд, бултаад байх хэрэггүй. Авсан бол өгөх ёстой. Зээл бол буцааж төлөх үүрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Баяр: Мэлзээд, бултаад байх хэрэггүй. Авсан бол өгөх ёстой. Зээл бол буцааж төлөх үүрэгтэй

2023 оны 5 сарын 19

Arslan.mn

Ерөнхий сайд асан С.Баяр “поп”-уудыг шүүмжлэв. 

Тэрбээр сошиал хуудастаа  “Шударга ёс бусдаас илүү ярьдаг нь "ЖДҮ сангаас зээл авах, ХБ-нд зээл зуучлах, БЗС гийн мөнгөөр хүүхдээ сургах, ах дүүгээ албан тушаалд томилох" үйлдэл нь бусдаас илүү шиг. Зүй тогтол уу. Мэлзээд, бултаад байх хэрэггүй. Авсан бол өгөх ёстой. Зээл бол буцааж төлөх үүрэгтэй. Нийгмийн гол хараанд  байгаа хэд нь тэр тусмаа. Энэ бол зайлшгүй. Ингэж байж наад захын шударга ёс хэрэгжинэ" гэв.

Хамгийн сүүлийн жишээ дурдахад улстөрд шударгын дүрээр дуугардаг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ш.Адьшаа, Т.Доржханд, Б.Энхбаяр  нар Боловсролын зээлийн сангаас хүүхдээ сургасан ч зээлээ төлөөгүй гэх дуулианд холбогдоод буй. Дурдвал УИХ-ын гишүүн Т.Доржханд “хүүгээ Кембрижийн их сургуулиас зээл авсан нь үнэн, мөнгөө цуглуулж төлбөрөө барагдуулна” гэх тайлбарыг хэлж байгаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
647189
2 эможи

Зочин
2023-05-19 19:29
Чи авчаад өгдөггүй арга барилд сургацийм бишүү
Зочин
2023-05-19 12:08
ooroo zeelee tol
keyboard_arrow_up