Л.Энх-Амгалан: Эхнэр маань БЗС-гийн зээлээр суралцсан нь үнэн, үүргээ биелүүлсэн ч гэлээ төлөх нь зөв
2023 оны 5 сарын 21
Боловсролын зээлийн сан эрх мэдэл, албан тушаалаараа далайлгасан эрхмүүд тоносон нь ил болсон.
Тухайлбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд суралцахаар БЗС-гаас 33.5 мянган ам.долларын зээл авсан гэх мэдээлэл бий.
Тус мэдээлэлд сайд Л.Энх-Амгалангийн зүгээс "БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарласан. Бүх сайд нарын тушаалыг ил болгож, зөрчилтэй 232 зээлийг эргэн төлүүлнэ. Санг цэвэрлэсэн. Эхнэр маань 2005-д Австралид сурсан нь үнэн. Ирээд багшилсан нь үнэн. Үүргээ биелүүлсэн нь үнэн. Гэхдээ төлөх нь зөв" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
647227
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: