Н.Учрал: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эргэн төлөгдөөгүй 58,2 тэрбум төгрөг байна Н.Учрал: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эргэн төлөгдөөгүй 58,2 тэрбум төгрөг байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эргэн төлөгдөөгүй 58,2 тэрбум төгрөг байна

2023 оны 5 сарын 22

Arslan.mn

Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу ЗГ-ын тусгай сангуудын мэдээллийг ил тод болгосоор байна. Албан даалгаврын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас 9 тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод болгоод байна.

Үлдсэн 16 сангаас 2 тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 181 дүгээр зүйлд 181.6 дахь хэсэгт заасны дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлд хамаарч байна.

Иймд үлдсэн 13 тусгай сангуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт дараах байдалтай байна. Үүнд: Мэдээллээ бүрэн ирүүлсэн ба ирэх 7 хоногт нээлттэй байршуулах: нийт 3 сан. БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан Мэдээллээ дутуу ирүүлсэн буюу нэмэлт мэдээлэл ирүүлэх шаардлагатай: нийт 3 сан. БШУЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, ГХЯ-ны харьяа Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийг дэмжих сан Огт мэдээлэл ирүүлээгүй буюу мэдээлэл ирүүлэх шаардлагатай: нийт 7 сан.

ХЗДХЯ-ны харьяа- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтуурахтай тэмцэх, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан ЭМЯ-ны харьяа- Эрүүл мэндийн даатгалын сан Сангийн яамны харьяа- Засгийн газрын нөөц сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан Соёлын яамны харьяа- Кино урлагийг дэмжих сан Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу мэдээллээ ирүүлээгүй байгаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон бусад мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлагууд 2023 оны 06 дугаар сарын 01-ээс өмнө холбогдох мэдээллүүдийг хуулийн дагуу боловсруулан ирүүлэх шаардлагатай байна. ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР ХАНГАЛТГҮЙ БАЙГАА НЬ ИЛ ТОД БАЙРШУУЛАХАД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА.

Shilen.gov.mn Сайт ашиглалтад орсон 2023 оны 3-р сарын 27 – ны өдрөөс хойш хугацаанд “Шил” ажиллагааны info@shilen.gov.mn цахим шууданд 99 мэдээлэл хариуцагч байгууллагаас 300 гаруй багц мэдээллийг ирүүлсэн бөгөөд тэдгээр мэдээллийн чанар, бүрдэл хангалтгүй байгаа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тод байршуулахад хүндрэл учруулж байна. Жишээ нь зөвхөн дээр дурдагдсан 9 тусгай санг ил болгоход мэдээлэл хариуцагч байгууллагуудаас албан и-мэйл хаягаар 104 удаагийн нэмэлт материал ирүүлсэн бөгөөд үүний 86.5% нь эхэнд ирүүлсэн мэдээлэл дэх техникийн алдааг залруулах, бүрэн гүйцэт болгох, өөрчлөхтэй холбоотой засварууд байв. Мөн тухайн мэдээлэл хариуцагч байгууллага ирүүлж буй мэдээллээ сайн нягтлаагүйтэй холбоотой иргэд, аж ахуй нэгжүүдээс гомдол гаргах тохиолдол ч байна. Тус гомдлыг бид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч нарт шилжүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647272
0 эможи

keyboard_arrow_up